SM энт EXO хамтлагийн D.O-г цэргээс халагдсаныг зарлалаа.

EXO хамтлагийн D.O нь covid-19 цар тахалын улмаас эрт цэргээс халагджээ.

Өнөөдөр буюу 12 сарын 28ны өдөр “D.O нь 2021 оны 1 сарын 25ны өдөр цэргээс халагдах ёстой байсан ба халагдахаас өмнөх сүүлийн чөлөөгөөр гарсан байсан. Харин covid-19 цар тахлын үндсэн зааврын дагуу цэргийн ангидаа буцаж очилгүй шууд цэргээс халагдах болсон ба ямар нэгэн арга хэмжээ зохиохгүй” гэж мэдэгдэжээ.

D.O нь өнгөрсөн оны 1-р сард цэрэгт элссэн бөгөөд цэргийн ангидаа байхдаа “Return: The Promise of the Day” гэх цэргийн мюзиклд тоглосон.

Мөн түүний цэргээс халагдсаны дараах хамгийн анхны драма болох “The Moon” (урьдчилсан гарчиг) кинонд тоглохоор болсон байна.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.