“Ноён хатан” кино яагаад маргаан дагуулах болов?

2015 онд Хятадын дэлгэцнээ гарсан “Тайжын хатан зэрэг ахисан нь” хэмээх киноноос сэдэвлэн бүтээсэн “Ноён хатан” хэмээх Солонгосын телевизийн цуврал бүтээл анх үзэгчдийн хүртээл болохдоо рейтинг нь 8.0% -тай байсан нь TVN телевизийн цуврал эхний хандалтын рекордын 3-р байранд бичигдсэн байна.

Уг цуврал 2-р ангиасаа үзэгчдийн тоо огцом өсөж, хандалтын прогнозыг 2 оронтой тоогоор эвдэж Хятад, Солонгосын цахим хэрэглэгчдийн анхааралд ихээхэн өртөх болсон байна.

Хятад хувилбар болох “Тайжын хатан зэрэг ахисан нь” кино Солонгост ч олон үзэгчдийн таашаалд хүрч байсан ба энэ киноны гол амжилт нь сэдэв нь шинэлэг сонин, гол дүрийн жүжигчин бүсгүйн жүжиглэх ур чадвар нөлөөлсөн нь дамжиггүй.

Уг цуврал киноны хандалт ихсэхийн хэрээр багагүй маргаан гарах болсон гэнэ. Учир нь уг цуврал киног зарим үзэгчид түүхийг хэт гуйвуулсан гэж үзсэнээр барахгүй Солонгос хувилбар дээрх дүрүүдийн зарим нь бодит түүхэн дүрүүд тул энэ нь овгийн хүмүүсийн дургүйцлийг ихээхэн төрүүлж, зарим цахим хэрэглэгчид уг цувралыг гаргахаа болихыг шаардаж байсан гэнэ.

Уг нь Солонгос хувилбарын эхлэл хэсэгт бодит түүхтэй холбоо хамааралгүй гэсэн тайлбар байх боловч кинонд гарч байгаа цөөнгүй дүрүүд нь түүхэн бодит хүмүүс байсан тул түүхэн хүмүүст хүндэтгэлгүй хандсан гэх маргаан дагуулаад байгаа юм байна.

Кинон дээр гардаг хааны овгийн холбооны үзэж буйгаар “Хэдийгээр энэ кино инээдмийн кино мэт боловч түүхэн бодит хүмүүсийг доромжилсон, эрээ цээргүй, ёс суртахуунгүй үйл хөдлөл харуулж байгаад бид гүнээ харамсаж байна. Үүнтэй хатуу тэмцэх болно” хэмээжээ.

2020 оны 12 сарын 15 өдрийн байдлаар уг кинотой холбоотой 800 гаруй гомдол ирүүлсэн бөгөөд гол агуулга нь түүхийг хэт гуйвуулсан, Солонгосын соёлыг үл хүндэтгэсэн, ёс бус бэлгийн хандлага гардаг зэрэг гомдол байж.

Ингээд 2021 оны 01 сарын 20 өдөр Солонгосын Харилцаа холбооны хорооноос “Ноён хатан” киног түүх гуйвуулсан хэмээн үзэж “Сануулах” захиргааны шийтгэл ногдуулжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.