IU-н талаар та хэр ихийг мэдэх вэ?

  • Нэр: Lee Ji Eun
  • Тайзны нэр: IU
  • Иргэншил: Солонгос
  • Төрсөн газар: Сөүл
  • Төрсөн огноо: 1993.05.16
  • Орд: Үхэр
  • Цусны бүлэг: А
  • Биеийн өндөр: 161.8 см
  • Биеийн жин: 46 кг

Төгссөн сургууль: Дондук охидын ахлах сургууль

Мэргэжил: Дуучин, жүжигчин, хөтлөгч

Агентлаг: EDAM ENTERTAINMENT

Фенүүдийн нэр: Uaena

Японы дуу бичлэгийн компани: UNIVERSAL MUSIC JAPAN

Кино урлагийн шилдэг бүтээл: “Дел луна зочид буудал”, “Миний ах”

Дууны шилдэг уран бүтээл: “Сайхан өдрүүд”, “Чи бид 2”, “Ягаан өндөр өсгийт”, “5 дахь өдөр уулзая”, “Leon”, “2 3”, “Lost child”

Өөрийн нэр: Lee Ji Eun, Тайзны нэр: IU 1993 оны 05 сарын 16 өдөр Солонгосын Сөүл хотноо төрсөн. Солонгосын дуучин, жүжигчин, хөтлөгч. Тэрээр цэцэрлэгт байхаасаа л дуу хөгжимд дуртай байсан бөгөөд үргэлж аавтайгаа хамт караоке орж дуулдаг байсан гэнэ. Дунд сургуульд байхдаа биеийн тамирын багшийнхаа хүсэлтээр сугуулийнхаа тайзанд анх гарч байсан бөгөөд тэр цагаас дуучин болох хүсэлтэй болжээ. Тэрбээр дуучин болохоор 20 гаруй удаагийн сонгон шалгаруулалтанд бүтэлгүйтэж байсан. 2007 оны 10 сард LEON ENTERTAINMENT –д бүтэн 10 сар дагалдан хийж байжээ.

2008 оны 09 сарын 18 өдөр 15 хан настайдаа Mnet хөгжмийн нэвтрүүлэг “M! Countdown” –д “Lost child” дуугаараа оролцож, 9 сарын 24 өдөр “Lost and Found” хэмээх дебютээ гаргасан. 2009 оны 04 сарын 16 өдөр анхны “Growing up” нэртэй альбомоо гаргаж “Boo” хэмээх дуу нь гарснаасаа хойш 3 долоо хоногийн дотор SBS телевизийн “Inkigayo” хөгжмийн нэвтрүүлэгт нэр дэвшиж, олон чартад чамгүй сайн үр дүн үзүүлсэн юм. 11 сарын 12 өдөр 2 дахь “IU… Im” цомгоо гаргасан.

2010 оны 6-р сард 2AM-ийн гишүүнтэй хамтран “We are Married” шоу нэвтрүүлэгт зориулан гаргасан дуу нь 3 долоо хоног тасралтгүй олон олон чартуудыг тэрүүлэх болов. Ингээд түүний дуу хөгжмийн салбарт гаргасан амжилт тасралтгүй амжилтанд хүрч 2011 онд KBS телевизийн “Dream High” кинонд тоглож дууг нь дуулсанаар кино урлагт хөл тавьсан ба ер нь түүний оролцсон нэвтрүүлэг дуулсан дуу, хөтлөсөн нэвтрүүлэг нэг бүрийг тоочоод урт жагсаалт болно.

Гэвч түүний талаар дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн бүтээл бол 2019 оны 07 сард гарсан “Дел луна зочид буудал” кино юм. Энэ кино гарсан даруйдаа телевизийн шилдэг цувралуудын жагсаалтыг байнга тэргүүлж, хамгийн өндөр үнэлгээ нь 12%-д хүрсэн байна. 2020 оны 02 сард “Crush landing on you” киноны 13-р ангийн дууг, 2021 оны 01 сарын 27 өдөр “Celebrity” хэмээх синглэ дуугаа гаргасан байна.

Түүний тайзны нэрийг IU гэдэг “I” гэдэг нь би, “U” гэдэг нь үзэгч гэсэн утгатай. Өөрийгөө үзэгчтэйгээ үргэлж хамт байна гэсэн ута билэгдэлтэй ба өөрийн дуулсан дуу нь сонсогчдын сонорыг мялааж яваасай гэсэн хүсэлтэй гэнэ. Солонгос фенүүд нь түүнийг U-ana(Uaena) гэж дууддаг. “U” гэдэг нь Чи “ae” гэдэг нь “Хайртай” “na” гэдэг нь Солонгосоор “Би” гэсэн утгатай. 2010 оны 09 сарын 26 өдөр SBS телевизийн нэвтрүүлэгт оролцохоор болох үедээ өөрийн товч намтар дээрх нэрний ханзыг өөрөөр бичсэнээс болж нэрний дуудлага нь адил боловч бичвэр нь өөрчлөгдсөн.

Тэрээр зөвхөн дуулж, кинонд тоглохоос гадна олон хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог бөгөөд 2012 онд дэлхийн үзэсгэлэн яармагт элч болж байсан. 2020 оны 3 сард 54 дэхь татвар төлөгчдийн өдрөөр “Үлгэр жишээ татвар төлөгч” болж байсан. 2020 оны 08 сарын 11нд Солонгосын аадар бороонд нэрвэгдсэн хүмүүст 100 сая воны хандив өргөж байв.

2012 оны 11 сарын 10-ны өглөө 1986 онд төрсөн Солонгосын Super Junior хамтлагийн дуучин Eun Hyuk –той орондоо хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зургаа олон нийтийн сүлжээнд тавиад удалгүй устгасан байна. Хэдийгээр өөрөө тэр зургаа удалгүй устгасан ч фенүүд нь тэр зургийг нэг нэгэнд дамжуулсаар улмаар интернет ертөнцийг багагүй шуугиулаад авсан байна. Энэ зурган дээр IU унтлагийн хувцастай, Eun Hyuk цээж нүцгэн байгаа мэт харагдана.

IU –гийн агентлагаас энэ зураг зүгээр л нэг энгийн хамт авахуулсан зураг гэж тайлбарласан бол Eun Hyuk-ийн харьяалагддаг SM агентлагийн зүгээс “Бие нь өвдсөн байсан IU дээр эргэж очихдоо буйдан дээр нь хамт авахуулсан зураг. Тэр 2 их сайн найзын харьцаатай” гэж тайлбар өгчээ. Харин фенүүдийнх нь зүгээс зарим нь энэ үйл явдалд IU гэнэн цайлган төрхтэй ч хэрэг дээрээ тийм биш юм гэсэн урам нь хугарсан байдалтай байсан бол зарим хэсэг нь тэдний хувийн хэрэг гэсэн байр суурьтай байсан гэнэ шүү. Үүний дараа IU Eun Hyuk-с болон олон нийтээс хүлцэл өчсөн ч энэ сэдэв өнөөг хүртэл хүүүсийн амны зугаа болсоор байдаг гэнэ шүү.

2015 оны 10 сарын 08 өдөр Тэрээр 1982 онд төрсөн өөрөөсөө 11 насаар ах дуучин ая зохиогч Jang Kiha хэмээх залуутай албан ёсоор үерхсэн бөгөөд тэр 2-ын болзож байгаа зураг нийтэд задарснаар хайр сэтгэлийн холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэд 2017 оны 1 сард салсан.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.