Hwang in yeop-ын Фэнүүддээ бичсэн захиа

True Beauty цуврал нь маш сонирхолтой, олны хайрыг хүлээсэн цуврал байсан билээ. Тэгвэл тус цуврал дууссантай холбогдуулан Han Seojun-ы дүрд тоглосон Hwang In Yeop фэнүүддээ зориулан Instargram story-доо захиа бичин үлдээжээ. Тус захиаг доороос уншина уу.

Сайн байцгаана уу. Жүжигчин Hwang In Yeop байна.

Анх удаа фэнүүддээ бичиж байгаа болохоор маш их сандарч байна. True Beauty цуврал миний сэтгэлд хамгийн нандин уран бүтээл болон үлдэх болно. Han Seojun гэх гайхалтай дүр бүтээсэндээ би маш их баяртай байна. Энэ драманы ачаар би намайг дэмждэг маш олон фэнүүдтэй болсон учраас энэ драма миний хувьд маш чухал юм.

Хамгийн сүүлийн анги хүртэл дэмжиж, үзэж, хамт байсан бүгдэнд нь маш их баярлалаа. Ийм их хайр хүндлэл хүртэх эрхтэй эсэхдээ эргэлзэж байна, гэхдээ би та бүхнийхээ ачаар хором ч адралгүй драманы зураг авалтаа дуусгаж чадсан.

True Beauty драмандаа баяртай гэж хэлэхэд гунигтай байгаа ч та бүхний сэтгэлд үргэлж үзэсгэлэнтэй цуврал хэвээрээ үлдээсэй, санах үедээ дахин дахин үздэг цуврал байгаасай гэж хүсэж байна.

Ирээдүйд илүү сайжрахын тулд би маш их хичээх болно, ирээдүйн өөр өөр уран бүтээлүүдээр өөрийнхөө өөр талыг харуулах болно. Намайг дэмждэгт дахин баярлалаа.

Ковид-19 бүр мөсөн арилтал маскаа сайн зүүгээрэй. Гадаа хүйтэн байгаа тул эрүүл мэнддээ анхаараарай, ханиад хүрж болохгүй шүү. Та бүхэн минь үргэлж баяр хөөр, аз жаргалаар дүүрэн байгаарай.

Намайг дэмжиж, намайг хайрласан та бүхэндээ маш их баярлалаа. Хайртай шүү.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.