TWICE Dahyun-ы хувцаслалт BLACKPINK Jisoo-гийн хувцаслалтыг дуурайв уу?

Саяхан JYP melody project-ын хүрээнд гарсан TWICE CHAEYOUNG&DAHYUN нарын дуулсан “Switch To Me” дууны клипэн дэхь Дахёны ханбок BLACKPINK-ийн ханбоктай ижил төстэй байсанд JYP уучлалт гуйлаа.

Алдарт ханбок дизайнер Ким Балко инстаграмдаа “Хөөх ??!! Миний захиалгаар хийсэн хувцас миний хийгээгүй зүйлд байгаа юмуу ??! Бүр тодруулбал, тэр Dahyun-ий өмссөн хүрэм (эсвэл Jeogori) -ын тухай ярьж байна.” хэмээн бичжээ. Ким Балко загвар зохион бүтээлтээрээ алдартай ч орчин үеийн ханбокуудаараа хамгийн алдартай юм.

Энэхүү хүрэм нь BLACKPINK Jisoo-ийн“ How You Like It ”дууны клипэн дээр өмссөн хүрэмтэй төстэй харагдаж байгааг фенүүд маш хурдан олж харав. Балко BLACKPINK-ийн клипэн дээр ажиллаж, BLACKPINK-ийн стилист Park Mine Hee-тэй хамт шагнал ч хүртэж байсан. Гэхдээ TWICE-ийн шинэ видео дээр Балко ажиллаагүй.

JYP энтертайнмент-ийн зүгээс:

Dahyun and Chaeyoung нарын Melody Project дээр үзүүлсэн хувцас бол ханбокын дистрибьютерээр дамжуулан худалдаж авсан ханбок байсан. Гэсэн хэдий ч бид бусадтай ижил төстэй байсныг таньж чадаагүй байна. Энэхүү алдааныхаа төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

Бид тэрхүү дизайнераас чин сэтгэлээсээ уучлалт гуйхын зэрэгцээ дэлгэрэнгүй тайлбарыг хийлээ. Энэ явдал дахин давтагдахгүй байхын тулд бид илүү их анхаарал тавих болно.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.