Үндэсний охидын хамтлаг Girls’ Generation эргэн нэгдэх үү?

SM Entertainment Girls ’Generation-ийн эргэн ирэлтийн талаар гарсан мэдээлэлд эерэг хариулт өглөө.

Хоёрдугаар сарын 19-ний өдөр салбарын төлөөлөгчид гишүүд энэ жил эргэн ирэлт хийхээр төлөвлөж байгаа талаар ярилцаж буй талаар мэдээллэжээ.

Нэг эх сурвалж “Хэдийгээр гишүүд одоо өөр өөр агентлагуудад харьяалагддаг боловч бүгд найрсаг харилцаатай байгаа учир цомгийн төлөвлөгөөгөө ярилцаж байгаа нь үнэн” гэжээ. Өөр нэг эх сурвалж эргэн ирэлтийг батлаагүй байгаа ч гишүүд 5, 6-р сараас эргэн ирэлт хийх хуваариа товлох тухай ярилцаж байгаа хэмээжээ.

Мэдээллийн хариуд SM Entertainment-ийн төлөөлөгч “Юу ч шийдэгдээгүй” гэсэн тайлбар хийв.

Girls ’Generation сүүлд (2018) бүрэн бүрэлдэхүүнээрээ гаргасан цомог нь “Holiday Night ” байсан бол 2018 онд SM Entertainment-д харьяалагддаг таван гишүүн “Lil ‘Touch” дууг Girls’ Generation-Oh! GG нэрээр гаргаж байжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.