Солонгос алдартан хосуудын хайрын түүх

Joo Sang Woo & Cha Ye Ryun

“Glamorous Temptation” кинонд 2015 онд хамтдаа тоглож анх танилцсан. Хамьдаа хосуудын дүр бүтээдэггүй хэрнээ бие биендээ татагдаж 2016 онд олон нийтэд харилцаагаа ил болгосон.

Үерхээд 1 жилийн дараа Cha Ye Ryun-ийг гал тогоогоо цэвэрлэж байгааг хараад л Sang Woo-гийн толгойд насан туршдаа яг энэ эмэгтэйгээ л би аз жаргалтай амьдрах юм байна гэсэн бодол төрсөн. Cha Ye Ryun өөрийн хуримаа онцгой байлрарыг хүссэн учраас бүх ажилд өөрөө бие даан хийж ямар ч менежер, хуримын зохион байгуулагч авалгүй хийсэн. Ийнхүү 2018 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан.

Ki Tae Young & Eugene

Анх Ki Tae Young S.E.S, Fin.K.L хамтлагийг ялгадаггүй Eugene гэж хэн болохыг мэддэггүй байсан. “Creating Destiny” кинонд тоглож Австралид зураг авалтан дээр үнсэлцдэг хэсгийн зураг авалтанд ороод ч бие биендээ татагдаагүй.

4 сарын турш тэдний харилцаа мэндлэхээс цаашгүй байсан ч Ki Tae Young Eugene хэзээ ч хүмүүсийг араар нь муулахгүй, хажууд нь хүмүүс хов ярьж байхад тэр ярианаас холдож байгааг анзаараад шууд л түүний сэтгэлийг нь татсан. Eugene эхлээд Tae Young-ийн дугаарыг стилистээс нь авч хооронд зурвас бичдэг болж дотносон үерхсэн. 2009 оноос хойш харилцсан хосууд 2011 онд хуримаа хийсэн. Анхны охиноо 2015 онд, харин 2 дахь охиноо 2018 онд өлгийдөн авсан.

Ji Sung & Lee Bo Young

Хосууд 2004 онд “Save the Last Dance for Me”-д хамтдаа ажиллаж зураг авалтын дараа Ji Sung сэтгэлээ илчилсэн ч Bo Young алдартантай болзох хүсэлгүй байсан тул татгалзсан.

Түүний энэ татгалзлаас болоод Ji Sung ѳѳрийн карьераа орхиход бэлэн гэдгээ илэрхийлснээр сэтгэлийг нь булаасан. Хосууд нийт 7 жил үерхсэний эцэст Испанид гэрлэх саналаа тавьж 2013 онд хуримаа хийсэн. 2015 онд охин, 2019 онд нэг хүүтэй болсон.

Rain & Kim Tae Hee

2011 оны 10 дугаар сард хамтдаа сурталчилгаанд тоглож Rain Kim Tae Hee-д дурлаж араас нь нэг жил гүйсний эцэст үерхэж чадсан. 2013 онд тэдний үерхлийг Dispatch олон нийтэд дэлгэсэн.

Rain цэрэгт явсан ч тэдний үерхэл бат бѳх хэвээр байсан ба нийт 4 жил үерхсэн. 2017 онд хосууд хуримаа хийхээс хоёр ѳдрийн ѳмнѳ гэрлэж байгаагаа мэдэгдэж бяцхан гэрлэх ёслол хийсэн. Нийт 100 зочин 90 минут үргэлжилэх Католик сүмд хийсэн хурим бүгд Kim Tae Hee-гийн хүсэлт байжээ.

Одоо Солонгосын хамгийн чинээлэг алдартан хосууд гэгдэх тэд тухайн үед хуримаа ердѳѳ 1.3сая воны зарлагатай хийсэн юм. 2017 болон, 2019 онд Kim Tae Hee тѳрснѳѳр тэд одоо 2 охинтой. Хосууд анхнаасаа бие биенийхээ санхүүд оролцохгүй байхаар тохирсон ба дундаа 44.4 тэрбум воны үл хѳдлѳх хѳрѳнгѳтэй. Үүн дээр нэмээд тус тусдаа ѳѳрсдийн гэсэн барилгууд эзэмшиж, сурталчилгаанаас олсон орлогоо хувь хувьдаа авдаг. Rain гэр бүлийн санхүүгээ хариуцаж хадам ээж нь үл хѳдлѳх хѳрѳнгѳѳ хариуцдаг аж.

Lee Byung Hun & Lee Min Jung

Алдартнуудын түүхэн дэхь хамгийн сүрлэг том хурим хийсэн алдартнууд. Тэдний хурим хэвлэл мэдээллийнхэн, алдартнуудаар дүүрэн болсон.

Тэд 2006 онд нэг жил гаран үерхэж байхдаа Min Jung гэрлэлтийн тухай хараахан бодож эхлээгүй гэсэн шалтгаанаар тэд 3 жилийн турш салсан ч Lee Byun Hun-ий “Надтай гэрлэнэ гэж боддог уу, үгүй юу? Гэрлэмээр байдаг бол би чамайг хүлээж чадна” гэх үгээр буцаад үерхэж эхлээд 2013 онд хуримаа хийсэн. 2015 онд анхны хүүгээ угтан авсан.

Lee Sang Woo & Kim So Yeon

Тэд хамтдаа “Family and Wanshixing” кинонд тоглож танилцсан. 6 сар хамт зураг авалтанд орохдоо нээх яриа өрнүүлээгүй хэрнээ нэгэн өдөр үүрээр Sang Woo залгаад “Би хэдэн юм уусан юмаа” гэж хэлмэгц найз нь утсыг нь булаагаад “Чамд манай найз сайн” гээд хэлчихсэн чинь Sang Woo найз охиныг минь надтай яриул гэж хэлсэнээр тэдний харилцаа эхлэсэн.

Анх хоорондоо нууцаар болздог байсан тул уулзахын тулд үүрийг 7 цагт товлодог байсан. Ийнхүү 2016 өөрсдийн үерхлээ нийтэд ил болгосон. 2017 оны 6 дугаар сард хуримаа хийсэн.

Kwon Sang Woo & Son Tae Young

2008 онд хосууд үерхэж байгаагаа зарлаад удалгүй Shila Hotel-д хуримаа хийсэн. Хуримаа хийгээд эхний 2,3 жилдээ их маргалддаг байсан ч эцэстээ Sang Woo эхнэрийн хүслээр л байвал ямар нэгэн асуудал гарахгүй гэдгийг ойлгоод маргалдахаа больсон.

Хосуудын хайр одоо ч үерхэж буй мэт халуунаараа хэмээн ѳѳрсдѳѳ тодорхойлсон байдаг. Одоо тэд нэг хүү, нэг охинтой.

Yeo Jung Hoon & Han Ga In

Хамтдаа “Yellow Handkerchief” кинонд тоглож уулзсан. Анх Yeon Jung-hoon түрүүлж дотносох алхам хийсэн ч түүнээс ѳмнѳ Ga In түүнийг утсаар Англиар ярьж байгааг сонсоод сэтгэл алдарчихсан байжээ.

Хосууд 2 жил үерхэн 2005 онд хуримаа хийж 2006 онд анхны охиноо ѳлгийдѳн авсан. 2019 онд мѳн хүүтэй болжээ.

Tablo & Kang Hye Jung

Тэд анх утасны дэлгүүрт таарсан ч Kang Hye Jang дургүйг нь анх хүргэж байсан. Утасны наалтаа наалгаж байхад нь Tablo хажуугаар нь одоо ингэдэг хүн байдгаа гэж бувтан ѳнгѳрсѳн нь тааламжгүй сэтгэгдэл тѳрүүлсэн ч эцэстээ жүжигчин байсныг нь анзаараад ичиж үхэх шахсан.

Жүжигчний хувьд жүжиглэлэд нь их дуртай хүн нь байсан тул уучлалт гуйхаар очтол Kang түүнийг бас дуучин Tablo байсныг таниагүй. Ийнхүү танилцсан тэд дараа дахин болзоо товлож уулзсан тэр ѳдѳр Tablo ѳѳрийн ирээдүйн гэрлэх эхнэрээ мѳн байна хэмээн шууд бодсон. Хосууд ийнхүү үерхэж эхлэн 2009 онд хуримаа хийсэн. 2010 онд Haru хэмээх охиноо ѳлгийдѳн авсан

Yoon Mi Rae & Tiger K

2007 онд хуримаа хийсэн халуухан хосууд. 2008 онд Jordan хэмээх хүүгээ ѳлгийдѳн авсан. Тэд ямар нэгэн ойн баяраа тэмдэглэдэггүй харин ч ѳдѳр бүрийг онцгой баярын ѳдѳр мэт байлгахыг хичээдэг.

Tiger JK эхнэртэйгээ утсаар ярихдаа заримдаа шоконд ордог. Учир нь түүний эхнэр Yoon Mirae, тийм гайхалтай хоолойтой хүнийг эхнэрээ болгосондоо итгэж ѳгдѳггүй аж.

Ryu Soo Young & Park Ha Sun

Анх тэд 2013 онд хамтдаа кинонд тоглож танилцан 2014 онд болзож эхлэсэн. Ийнхү 2017 онд хуримаа хийж хамтдаа нэг охинтой болсон.

Sean & Jung Hye Young

Тэд 2004 онд гэрлэхэд олон нийт муу залуу реппер сахиусан тэнгэр жүжигчинтэй сууж байгаад их цочирдож байсан. Одоо тэд хамтдаа 4 хүүхэдтэй болсон. Хамтдаа амьдарсан 17 жилийн турш ганц ч удаан томоохон маргаан ѳрнүүлж байгаагүй гэдгээрээ алдартай.

Жил бүр ѳѳрсдийн ойн баяраараа ѳдѳр бүр хадгалсан 10,000вон цуглуулж чадсан мѳнгѳѳ хандивладаг. Ийнхүү сардаа хандивладаг мѳнгѳ нь ойролцоогоор $27,116.40 байдаг ба харин тэдний жилийн орлого $3,163,300 аж. Тэд бусдад ч гэсэн аз жаргал хуваалцах гэсэн хүсэл дор энэ ажлыг хийж эхлэсэн.

Тaeyang & Min Hyorin

“Sunny” кинон дээр бүтээсэн Min Hyo Rin-ий дүр их сэтгэгдэл тѳрүүлсэн тул 2014 онд Taeyang клипэндээ тоглуулах санал тавьсан. Ийнхүү хоорондоо танилцаж 2015 оноос болзож эхлэсэн.

Үерхэж байх үедээ Taeyang найз охиноо бодох бүртээ цэцгийн баглаа, захиа явуулдаг байсанд хамтлагийн гишүүд нь хэлж байсан.

2018 онд хосууд The Twilight Saga: Breaking Dawn киноноос сэдэвлэсэн загвараар тансаг зочид буудалд алдартнуудыг цуглуула ѳргѳн дэлгэр хуримаа хийсэн. Удалгүй Taeyang цэрэгт явсан ч түүнийг долоо хоног бүр эргэж очдог байснаараа алдартай.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.