Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах амархан

Гадаадад сурахаар шийдсэн ихэнх хүмүүс гадаад оюутнуудад тэтгэлэг олдох боломжгүй гэж боддог ч энэ нь буруу ойлголт юм. Хэрэв та Сологос улсад тэтгэлэгээр суралцын хүсч байвал өөрийгөө тодорхойлох эссег гайхалтай бичих хэрэгтэй.

Эссе тань яагаад таныг сонгох ёстой вэ гэдгийг хэлж өгөх ёстой байтал энэ боломжоо алдахад хүргэдэг хамгийн түгээмэл 10 алдааг доор хүргэлээ. Та эдгээрийг мэддэг болсноор эссен дээрээ бүү давтаарай.

Хугацаа хэтрүүлэх

Энэ нь таны гаргаж болох хамгийн том алдаа. Таны багш, ажил олгогч чинь өгсөн үүрэг даалгаврыг амжуулж чадахгүй аваас таныг харж үзэж, боломж олгож хугацааг сунгадаг бол тэтгэлгийн комисс хэзээ ч танд ийм боломж олгохгүй. Дүрэм бол дүрэм гэсэн хатуу жаягтайг бүү март

Хэн нэгний эссег хуулах, онлайн загвар ашиглах

Бусдын бичсэн эссений загварыг жишээ болгон уншиж, бүтцээс суралцаж болох ч нэр болон зарим баримтыг л өөрчлөн яг тэр хэвээр нь хуулах нь хэзээ ч байж боломгүй асуудал.

Нэгдүгээрт та оюуны бүтээлийг үл хүндэтгэж байна, хоёрдугаарт энэ нь таны онцлогийг гаргаж чадахгүйгээр барахгүй тэтгэлэг хүртэх боломжийг тань улам хумина.

Цагийг нь тулгаж бичих

Цагийг нь тулгаж, нэг шөнийн дотор бичсэн эссе хэзээ ч тэтгэлэг авчрахгүй. Таны эргэн тойронд ямар асуудал тулгамдаж байгааг тунгаах, үүнийг шийдвэрлэхэд ямар бодит хувь нэмэр оруулж чадахаа сайтар тунгаасны үндсэн дээр таны толгойд шийдэл төрдөг болохоос нэг л шөнө зүүдлээд олохгүй учир орчин тойрноо, өөрийгөө сайтар ажиглахад хугацаа орно.

Харин дараан бичсэнээ нягтлах, бататгах, баяжуулах, илүү боловсронгуй болгоход хугацаа хэрэгтэй. Тиймдээ ч тэтгэлэг хүссэн эссендээ ач холбогдол өгч, цаг заваа зориулах хэрэгтэй.

Залхмаар, нэгэн хэвийн нуршуу эссе бичих

Хэрэв та би супер, гоц хүн энэ тэтгэлгийг л авах ёстой, надад мөнгө өг гэвэл ямар ч шалгалтын комисс таныг тэнцүүлэхгүй. Харин таны эссенээс сурах чин хүсэл тэмүүлэл, урам зориг ханхалж байх ёстой.

Ингэж гэмээн таны эссе уйтгартай, хэвшмэл биш, өөрийн амьдралын сонирхолтой түүх сурч боловсрох хүсэл тэмүүллээрээ уншиж буй хүний толгойд зураглал бүтээж чадна.

Өөрийгөө хэт дөвийлгөх

Онгирох нь тийм ч сайн зүйл биш, Тэтгэлгийн комисс ижил сэдвийн хүрээнд хэдэн сая эссег уншчихсан тул аль хэсэгт дөвийлгөснийг гарцаагүй мэднэ.

Байгаа байдлаасаа хэт мэргэшсэн, төгөлдөр нэгэн болж харагдах нь эссег тань гутаана. Өөрийн болгосон эзэмшсэн чухал ур чадваруудаа сонгож тэтгэлгийн зорилготой уялдуулж бичээрэй.

Тодорхойгүй, хайнга бичих

Таны тэтгэлэг горилсон эссе маш тодорхой зорилготой, уншигчдыг төөрөгдүүлэхгүй, хэлэх гэсэн санааг тань шууд ойлгуулж байх ёстой. Нэг өгүүлбэр-нэг санаа, нэг цогцолброр чинь нэг зорилгыг илэрхийлж байх ёстой. Нэг санаагаа дахин дахин давтах хэрэггүй.

Бичсэн эссегээ найз нөхөд, аль болох олон хүнд уншуулж гол санааг юу гэж ойлгсоныг лавшруулж өөрийн чинь зорилготой нийцэж буй эсэхтэй харьцуул. Яагаад энэ сургуулийг,тэтгэлгт хамрадах ёстой вэ, чамд ямар ур чадвар байна, аль нь дугатдаж байгааг эн эсургуулиас эзэмших гэж байгаа талаар бичих хэрэгтэй.

Худал түүх өгүүлэх

Худал түүх өгүүлснээр та өөрөө үүндээ ороогдох болно. Бодит түүхээ хүүрнэхээс илүүтэй зовлон үзсэн эс бөгөөс гавьяа байгуулсан мэтээр бичих нь таныг хэн бэ гэдгийг бүрэн харуулж чадахгүй.

Таны мэргэжил, туршлага суралцах гэж буй чиглэлтэй хэрхэн уялдаж буй, яагаад энэ улс, энэ сургуулийг сонгосон зорилго тань харагдаж байх ёстой.

Хэтэрхий даруу бичих

Өөрийгөө хэт дөвийлгөж болохгүй гэсэнтэй нэгэн адил өөрийн амжилтын талаар хүүрнэхдээ хэт даруу загнах хэрэггүй. Таны эссе логиктой, амьдралд тань тохиолдсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн, бодит зорилгыг агуулсан байх ёстой. Хэрэв та өөртөө итгэхгүй бол өөр хэн ч танд итгэхгүй. Тиймээс өөртөө итгэлтэй байдлаа бүү алдаарай.

Хэт олон ишлэл, баримт дурдах

Таны эссе бол судалгааны өгүүлэл, уран зохиолын өгүүлэл биш. Тиймдээ ч өөрийн санаагаа батлахын тулд гадны эх сурвалж ашиглах нь эссений тань ач холбогдлыг бууруулна.

Хувийн үзэл бодол болон академик хүүрнэмжийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Цэцэн мэргэн, суут хүмүүсийн бизнес, философийн ертөнцийн ухаалаг ишлэлүүдийг давтамжтай ашиглахаас зайлсхий.

Сайн дүгнэлт бичиж чадахгүй байх

Төрсөн газар төгссөн сургууль, хийж байсан ажлуудаа улиг байдлаар танилцуулахын оронд өнгөрсөн, одоо ирээдүй чинь хэрхэн холбогдож байгааг сонирхолтой байдлаар бичих хэрэгтэй.

Мөн уншигчид эссенийхээ гол санааг дахин сануулах хэсгээ ашиглаж чадахгүй тэгсхийгээд сул төгсгөж орхидог. Хэрэв чи сонгогдвол төгссөний дараа нийгэмдээ ямар өөрчлөлт, хувь нэмэр оруулах, ямар асуудлыг шийдвэрлэж чадахаа дурдах хэрэгтэй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.