Хүнд өвчинтэй Монгол хүүхэдүүдэд тусалдаг жүжигчин

Тэр гайхалтай жүжигчин бол Шинь Мина ажээ. Түлэгдэлттэй өвчтөнүүдэд туслах зорилгоор байгуулагдсан Hallym burn сангийн хамт олон жүжигчин Шинь минагийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Жүжигчин бүсгүй түлэгдсэн хүүхэдүүдэд туслах зорилгоор 2015 оноос хойш тус санд жил бүр 100 сая вон хандивлажээ.

Түлэгдэлтийн эмчилгээ нь зэргээсээ хамаараад янз бүр байх бөгөөд ганц удаагийн эмчилгээ үр дүнгээ өгдөггүй бөгөөд өвчитөний ар гэрээс урт хугацааны халамж хөрөнгө мөнгө зарцуулагддаг бөгөөд ихэнх хүмүүс түлэгдэлтийн асуудалийг нэг их чухалчилдаггүй бөгөөд эмчилгээний зардлаас болоод насан туршидаа шаналаж явах хүүхэдүүд олон байдаг.

Харин жүжигчин бүсгүй 6 жилийн турш Солонгос Монгол хүүхэдүүд хандив өгч байгаа билээ.

Тэрээр мөн Монгол хүүхэдүүдэд өмнөд солонгост эмчлүүлэх нөхцөлийн бүрдүүлэхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд тэнд байх хугацаанд нь уулзаж ар гэрийнхэнд нь сэтгэлийн дэм өгдөг гэж Never сайт дурджээ.

Hallym burn Сангийн тэргүүн Yoon Hyun Sook: Жүжигчин Шинь мина түлэгдсэн хүүхэдүүдэд маань олон жилийн турш тусалж дэмжсээр ирсэн болохоор тэр хүмүүст эдгэнэ гэсэн итгэл найдвар төрсөөр ирсэн энэ хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгаж зөв үлгэр дуриалал үзүүлэж байгаад чинь сэтгэлээсээ талархаж байна гэжээ. Жүжигчин бүсгүйн сайхан сэтгэлийн ачаар нийт 116 хүүхэд бүрэн эдгэрсэн бөгөөд цаашид хандивийн хүрээгээ тэлэж олон хүүхэдэд туслах хүсэлтэйгээ илэрхийлэжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.