Таныг к-драмад донтсоныг илтгэх 10 шинж

Солонгосын драмын эрч урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь эргэлзээгүй. Шөнө унталгүй цуврал үзэж oppa нараа бодоод завгүй байгаа биз тэгвэл K-drama-obsessed клубт тавтай морилно уу!

Таны номер нэг сонголт үргэлж солонгос хоол байдаг.

Үргэлж сөжү ууж, самгиопсал, кимчи джиггае, ттеокбокки, янз бүрийн панчан иддэг дүрүүдийг буруутгах хангалттай шалтгаа\таньд байгаа Тэд зүгээр л бүх зүйлийг идмээр санагдтал харагдуулдаг.

Та солонгос хэлийг аль хэдийнээ мэддэг болсон.

Сарангхэ? Аннёнхасёо? Камсахамнида? Хөөе, гуйя! Маш энгийн! Та одоо OMG-ийн оронд “омо” гэж хэлдэг. Та дүүгээ noona гэж дуудахыг аль хэдийн сурсан.Та одоо орчуулгыг уншихгүйгээр К-драмын бүхэл бүтэн яриаг ойлгох хангалттай хэмжээнд хүрсэн гэдэгт итгэлтэй байна.

Та инстаграм дээр олон солонгос жүжигчдийг, мөн тэдний фен хуудсуудыг дагадаг.

Тэдний дараагийн төсөл юу вэ? Тэд чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Тэдний найзууд хэн бэ? Та зүгээр л мэдэхийг хүсч байна би ч бас.

Туслах жүжигчид хүртэл танд аль хэдийнээ танил болсон.

Нүдээ аньсан ч гэсэн та хамгийн алдартай К драма туслах дүрүүдийг хэн болохыг хэлэх чадвартай! Драманд найрсаг ахжусс, ахжумма тоглодог, мөн муу санаат дүрд үргэлж тоглодог туршлагатай жүжигчдийг та сайн мэддэг.

Та солонгос нэрийг хольж солихоо больсон.

Хүмүүс яагаад Ким Су Хён, Ким Со Хён хоёрыг андуураад байгаа юм бэ? Seo Ye Ji нь Сон Е Жинээс өөрөөр сонсогдох нь дамжиггүй. Ердийн хүмүүс эдгээр зүйлийг ойлгомжгүй гэж боддог, гэхдээ та лав биш. Аль нэр гоё аль нэр онцгүй байгааг та аль үжээ мэддэг болсон магадгүй таньд өөртөө өгсөн солонгос нэр ч байж болох юм.

Танд К гоо сайхан, арьс арчилгааны дараалал байх нь тодорхой бизээ.

Өмнөд Солонгос бол таны хамгийн аялахыг хүсдэг газар байх нь дамжиггүй.

Солонгос бол таныг аз жаргалтай болгох газар бөгөөд та хэдэн ч удаа явсан хамаагүй хийх шинэ зүйл, зочлох газар хэзээ ч дуусна гэж байхгүй. Та зөвхөн Сөүлд төдийгүй бусад хот, мужуудад хийх дараагийн аяллынхаа үеэр алдартай киноны зураг авалт болсон газруудыг тоочиглочихсон байгаа тийм биз!

К драма үзэж байхдаа шөнө унтахгүй байх нь асуудал биш.

Эцсийн эцэст, таны амьдралын тарни бол: “Одоо ганцхан анги!” (Гэсэн хэдий ч ганцхан ангиар дуусгахгүй гэдгийг бид бүгд мэднэ.)

Танд хамгийн сүүлийн үеийн тренд “оппа” байгаа.

Яагаад К-драмын гол дүрийн эрчүүд бүгд царайлаг юм бэ? бурхан минь гэж. Танд үнэхээр үнэнч олон жил хайрлсан оппа байгаа байх нэг эсвэл хоёр, гурав, дөрөв …) байгаа гэдэгт бид итгэлтэй байна!

Түүний тухай, түүний төрсөн өдөр, жүжигчилсэн дүр, дуртай, таалагдаагүй бүх зүйлийг та мэддэг бөгөөд тэр таны утасны дэлгэцэн дээр байх өндөр магадлалтай.

Таны найзууд танаас үргэлж л үзчих гоё драма юу байна гэж асуудаг.

Чи бол К-драмын байнгын оршин суугч шүү дээ! Та романтик инээдмийн кинонууд, мелодрамууд, гэмт хэргийн триллер, анимэ гэх мэт төрөл бүрийн жанрыг хамарсан олон тооны кино үзсэн. Та олонд танигдаагүй ч үнэ цэнэтэй кинонуудын талаар ч сайн мэддэг.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.