Сөүл хотын хамгийн үнэтэй барилгийг эзэмшидэг 6 алдартан

Өмнөд Солонгост амьдрах тийм ч хямд биш, ялангуяа орон сууцны хувьд. Хэрэв та Record Of Youth кинонд Park Bo Gum-ийн hyung (том ах) -д юу тохиолдсоныг санаж байгаа бол солонгосд байр түрээслэх нь хичнээн хэцүү, үнэтэй болохыг та анзаарсан байх.

Тийм ч учраас хэн нэгэн мөнгөтэй чинээлэг байгаагаа илтгэх нэгэн том хэмжүүр нь яалт ч үгүй байр орон сууц эзэмших юм.

Song Hye Kyo

Үл хөдлөх хөрөнгийн хатан хаан хэмээх нэрээрэй одод дундаа алдартай билээ. Сун Хе Кио Самсён-донг хотын дээд зэрэглэлийн гурван барилгыг эзэмшдэг гэсэн мэдээлэл байна! Энэ оны эхээр тэрээр өөрийн нэг үл хөдлөх хөрөнгөө 7 сая ногооны үнээр зарсан

Bae Suzy

Bae Suzy-ийн асар их хөрөнгөөр ​​(2015 онд тэрээр тоглосон K драмануудынхаа нэг ангид 16,700 ногоон авч байсан. Энэ хэр их нэмэгдсэнийг төсөөлөөд үз дээ!) Ганнам Сөүлийн хамгийн үнэтэй хороолол гэгддэг. Тэрээр зөвхөн түрээсийн төлбөрөөс сард 13,499 ногоон авдаг бололтой.

Kim Tae Hee and Rain

Энэхүү хүчирхэг алдартан хосууд үл хөдлөх хөрөнгийн хувьд ч маш ихийг эзэмшдэг! Entertainment Weekly Live нэвтрүүлгийн үеэр Ким Тэ Хи, Рейн нар үл хөдлөх хөрөнгийн хамгийн их хөрөнгөтэй буюу 71.6 сая ногоонтой гэдгээ мэдэгджээ,үүгээрээ үл хөдлөх хөрөнгөтэй Солонгосын оддын жагсаалтыг тэргүүлэв.

Jun Ji Hyun

2020 оны хамгийн өндөр цалинтай солонгос жүжигчин бүсгүй өөрийн хөлс хүчээр босгосон хөрөнгөө хаана байрлуулахаа мэддэг. Мэдээллийн дагуу Жун Жи Хён Ганнамд 28.5 сая ногооны үнэтэй барилга барьсан бөгөөд нийт 66.4 сая ногоон үл хөдлөх хөрөнгөтэй.

BIGBANG’s G-Dragon

G-Dragon нь хамгийн баян К-поп дуудчидын нэг бөгөөд ухаалаг нэгэн юм. К-попын хаан Чэжү арал дахь хоёр кафе, олон тооны барилга байгууламжтай бөгөөд Галлерия Форет гэх нэртэй ба 27 сая ногооны өртөгтэй гэнэ.

BIGBANG’s Taeyang

Жагсаалтанд өөр нэг BIGBANG гишүүн байна! 2014 онд Taeyang Ганнам дахь НҮБ-ын тосгонд 3.75 сая ногоогы вилла худалдаж авсан. Хоёр жилийн дараа тэрээр нэг дүүрэгт байрлах долоон давхар барилгыг 6.9 сая ногооноор худалдаж авсан.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.