Охидууд яагаад Seo-jun шиг залууд татагддаг вэ?

True Beauty-ийн цацагдсаны дараа бид нэг л зүйлийг ойлгосон. Су-Хо бол төгс гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, тэр бол царайлаг, эелдэг, баян, ухаалаг хүн юм.

Түүний байгаа байдал яагаад Жү Гён-ы анхны хайр болсон нь эргэлзээгүй. Гэсэн хэдий ч үзэгчид бид хоёрдогч дүр болох Хан Сө-Жүнд хайртай хэвээр билээ. Одоо түүний дүр яагаад эмэгтэйчүүд бидний зүрхэнд хүрсэн, яагаад бид түүн шиг залуу хүлээдэг болох 5 шалтгааныг тайлбарлая.

Тэр бол гаднаа Bad boy хэдий ч дотроо жинхэнэ сахиусан тэнгэр.

Түүний хатуу ширүүн фасатны доор зөөлөн сэтгэл үргэлж оршин байдаг тэр өөрийн ээж, дүү, түүний хамгийн хайртай бүсгүй Жү Гён гэх мэт ойр дотныхоо эмэгтэйчүүдэд үнэхээр гайхалтай ханддаг. Seo-jun бол гэр бүлээ гэсэн, өрөвч сэтгэлтэй залуу юм.

Тодорхой тохиолдлоор тэрээр мэс засал хийлгэсэн ээжийгээ эмнэлэгт хэвтэх хугацаанд нь анхаарал хандуулж асарч байсан. Мөн тэрээр төрсөн дүүдээ хайртай, түшигтэй, хамгаалагч ахын дүрд тоглодог.

Сэ-жүн Жү Гён-ийг мэдэрдэг.

Жү Гён зүгээр биш байхад тэр үүнийг мэддэг бөгөөд түүний төлөө бүх зүйлийг хаяхад үргэлж бэлэн байдаг. Автобусны зогсоол, сургууль эсвэл кафе дээр байсан ч Жү Гёныг түшиж, уйлахад нь мөрөө өгхөд бэлэн.

Жу Гёныг гунигтай төрхийг харах болгонд бид сэ-жүний нүднээс шаналж, санаа зовж байгааг харж чаддаг нь түүний түүнд хичнээн их санаа тавьдгийг илтгэнэ.

Тэрээр авьяас чадвартай.

Seo-jun-ийн “Okay Dokey” гэж бүжиглэж буй дүрийг хэн мартах билээ дээ? Үнэхээр үнэлж, хайрлаж баршгүй! Энэ нь түүний анхаарал татахуйц визуал, онцгой дуу хоолой, динамик хөдөлгөөнүүдийн бүгдийг нь эзэмшсэн гэдгийг бидэнд нотолж байна!

Тэрээр Су Хо-той таарамжгүй байсан ч хүндэтгэдэг.

Хайр ба нөхөрлөлийн аль нэгийг нь сонгохыг хүсэхэд Су Хо хайрыг сонгодог. Seo-jun-ийн хувьд тэрээр хуучин найзтайгаа үл ойлголцсон харилцаатай хэдий ч түүнийг ойлгож хүндэтгэдэг. Жү Гён-д Сү Хо-гийн талаар ямар мэдрэмж төрж байгааг мэдээд Сэ-жүн нэг алхам ухарсан.

Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч гэсэн түүний мэдрэмжинд саад болохгүйг хичээх бөгөөд аз жаргалыг л хүсдэг. Жү Гёныг “Санаа зовох хэрэггүй, Су Хо чиний зүрхийг шархлуулах хүн биш шүү дээ” гэж тайвшруулж байсан шүү дээ.

Seo-jun Шилдэг найз залуу байхаар энергитэй

Түүний Жү Гёнд хийсэн бүх зүйлийг харсны дараа бид түүнийг жинхэнэ найз бүсгүйнхээ хажууд хичнээн их эелдэг зөөлөн байхыг төсөөлж чадахгүйнэ. Саяхны нэг нэвтрүүлэгт оролцож байхдаа тэрээр Би найз охинтой болохдоо “миний хайр, миний хүүхэд, гүнж гэх мэтээр үргэлж өхөөрдөн эрхлүүлэх болно” гэж хэлсэн.

Тэрбээр мөн “Хэрэв би найз охинтой байсан бол би түүгээрээ сайрхаж, бүх хүмүүст хэлмээр байна” гэж нэмж хэлжээ. Жү Гёныг харж байгаа шиг чамайг хайрын харцаар харж чамтай эелдэг харьцах хүнийг хэн олохыг хүсэхгүй байх билээ дээ ?

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.