Хэрэв та дуу хөгжимд дуртай бол заавал үзэх цувралууд

Өмнөд Солонгос өөрөө хүчирхэг, нэр хүндтэй хөгжмийн салбартай, авьяас чадвараар баялаг ард түмэн тул дуу хөгжмийн талаарх цөөн тооны драма байдагт гайхах зүйлгүй юм.
Хэрэв та К-драмд аль хэдийн донтчихоод шүнэ үзэх кино, шинэ төрөл хайж байгаа бол үзэхэд илүүдэхгүй хөгжмийн тухай 10 драмыг энд орууллаа!

Dream high

Кирин ахлах сургууль бол дараагийн томоохон супер од болохыг эрмэлздэг хувь хүмүүсийн гэр болсон тайзны урлагийн байгууллага юм. Сурагчидийн бүгдийнх нь мөрөөдөл салбартаа дэбютээ хийх ба мөрөөдлөө бодит ажил хэрэг болгох гэж хичээн зүтгэж байгаа бүгд өөр өөрийн онцлог авьяастай зургаан оюутны амьдралын талаар гарна.

Entertainer

Топ Энтертайнмент компанийн захирлын үүргээ орхиод Шин Сук Хо өөрийн компани байгуулах зорилгоо биелүүлэхээр ажиллаж эхэлжээ. Өмнөх ажилтайгаа байгуулсан гэрээгээ цуцалсны дараа үүссэн зөрчилдөөнөөс болж тэрээр хоригдох болно. Суллагдсанаасаа хойш удалгүй тэрээр дуу дуулах чадвартай оюутан Ха-нейлтэй уулзах бөгөөд Сук-хо түүнийг цоо шинэ хамтлагийн хэдэн гишүүдтэй хамт од болгох зорилго тавин хүлээж авав.

The Liar and his lover

Японы мангад суурилсан уг драма дээр Кан Ханг-Гюл бол нууцлаг төрхөөр амьдардаг гайхалтай хөгжмийн зохиолч юм. Yoon So-rim бол Hang-gul-ийн сонирхлыг татсан гайхалтай хоолойтой дуучин юм. Хөгжимд дуртай хоёр хоёулаа яваандаа нэг нэгнээ хайрлаж эхэлдэг ч Ханг-гюлийн жинхэнэ дүр төрх нь түүнийг цочроох болно.

Page turner

Пэйж Тернер амжилтгүй төгөлдөр хуурч Ёо-Сеулын амьдрал нь ээжийнх нь удирдлага дор байдаг. Түүнийг хараагүй болоход хүргэсэн харамсалтай осолд орох ба ослын дараачаар түүний бүх амьдрал өөрчлөгдөн тэрээр шинэ амьдралаа эхлүүлэхэд нь тусалдаг хоёр өөр хөвгүүнтэй уулздаг.

Top management

Ирээдүйг харах нууцлаг чадвартай дуучин өөрийн компаниа салбартаа тэргүүлэгч болоход нь тусалдаг.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.