Big Hit entertainment нэрээ өөрчилхөөр боллоо

Big Hit Entertainment компани албан ёсны нэрээ HYBE корпораци болгон өөрчлөх болно.

Гуравдугаар сарын 10-нд гарсан мэдээллээс харахад Big Hit Entertainment нь BTS болон TXT хамтлагуудын агентлагаас гадна цогц контент үйлдвэрлэгч компани болж байгаа юм байна. Мөн Big Hit Солонгосын Санхүүгийн Хяналтын Албанд хийсэн тайлангаар мэдэгдэл хийжээ.

Компанийн тэргүүн Банг Си Хюк өмнө нь “Бид дэлхийн энтертайнментийн тэргүүлэгч компани болно.”Энтертайнмент” гэдэг үгийг хассанаар бид ерөнхийдөө шинэ, цогц дүр төрхтэй болно” хэмээн мэдэгджээ.

Хөгжмийн үйлдвэрлэл, хөгжүүлэлт, менежмент, интернэт бизнесийн хажуугаар HYBE корпораци нь үл хөдлөх хөрөнгийг өөрийн охин компани болон хараат компаниудын дадлагын өрөө болон бусад байрыг түрээслэх замаар хянах болно. HYBE корпораци гэх нэрэн дор хувьцаа эзэмшигчдийн анхны хурал 3-р сарын 30-нд болно.

HYBE корпорацийн нэрийг та юу гэж бодож байна?

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.