Сахиусан тэнгэр Bae Suzy хэр баян бэ?

26 настайдаа тэрээр аль хэдийн хөрөнгтөн болсон байна. Тиймээс бид танд түүний олонд мэдэгдсэн хөрөнгийн талаар мэдээлэл бэлтэглээ.

Олон талын авьяастай уран бүтээлч маань Өмнөд Солонгосын “том гурван” агентлагийн нэг болох JYP Entertainment-ийн дор шүтээний бэлтгэлээ 2009 онд эхлүүлсэн. Дараа жил нь тэрээр K-pop охидын хамтлаг мисс А-ын албан ёсны гишүүн болов. Долоон жилийн дараа хамтлаг тарсан боловч маш их хэмжээний мөнгө олсон гэж эх сурвалжууд мэддээллэж байсан.

Billboard 2015 онд K-pop хамтлагуудын жилийн дундаж орлого 2010 онд 21,000 доллараас 2013 онд 43,000 доллар болж мэдэгдэхүйц өссөн гэж мэдээлсэн. Ялангуяа мисс А идэвхтэй байх үеэрээ Азиар аялан тоглолт хийж байжээ. Тэд тус тусын замаа хөөхөд Suzy өөрийн бие даасан карьераа ч хөөж, 2017 онд анхны бие даасан мини цомгоо гаргасан.

2015 онд Suzy Girls ‘Generation’s Yoona-той зэрэгцэн хамгийн өндөр цалинтай K-pop-idols-slash-K-драмын жүжигчдийн жагсаалтад багтсан. Тэрээр тоглосон анги бүрдээ 16,700 доллар авч байв! Энэ нь 2015 он гэж үзвэл Үүнээс хойш хичнээн их өссөнийг төсөөлж байгаа биздээ?

Мөн тэрээр к-Драма хөтөлбөрийн голоор гардаг зар сурталчилгаанаас ашиг олдог. Сурталчилгааны компианууд өөрсдийнхөө брэндийг дурдах эсвэл хоёр секундын турш харуулах гэж л жагсана гээд бод.

Илүү олон үзэгчид = илүү олон сурталчлагчид

Илүү их сурталчлагч = жүжигчдийн дэлгэцийн илүү их цаг хугацаа=орлого!

Suzy-ийн тоглосон үзэгчдийн тоогоороо 1-р байранд орсон Uncontrollably Fond, Vagabond, одоо Start-Up гэх мэт драмууд цацагдаж байх хооронд түүний дансанд юу тохиолдсон талаар та хэдийнэ ойлголттой боллоо.

Suzy-ийн хоёр кино буюу Architecture 101, Ashfall кинонууд нь 2012, 2017 онуудад дөрвөн сая үзэгчдийн тоог давсан байна. Өмнөд Солонгост киноны тасалбар ойролцоогоор 10 долларын үнэтэй байдаг (FYI, өдөр, театраас хамаарч өөр өөр байдаг).

Ихэнх кинонууд нь амжилттай болсон тул түүний сурталчилгааны төлбөр нэмэгдсэн нь дамжиггүй. 2013 онд түүнийг 10 сая долларын гэрээ байгуулсан гэж мэдээлсэн. 2017 онд tvN Suzy-ийн нэг сурталчилгаанд тоглох хөлс нь 700 сая вон орчим байсан болохыг тогтоожээ. Хөөх. Үнэндээ Suzy-ийн ямар ч брэндыг нүүр царай болсон хит болох нь батлагдсан гэдгийг мэдээд гайхах зүйл алга.

Жишээлбэл, жүжигчин бүсгүй өөрийн гараар бүтээсэн цүнхийг лангуун дээрээс гаргасны дараа Өмнөд Солонгосын хувцасны брэнд Beanpole-ийн борлуулалт 400% өссөн байна. Түүний Вагабондод ашиглаж байсан Lancome уруулын будаг нь интернетийн хайлтыг тэргүүлсэн.

Bae Suzy-ийн тооцоолсон цэвэр хөрөнгө хэд вэ? Тэрбээр одоо 20 сая долларын хөрөнгтэй болсон гэнэ Хөөх.

Suzy-д эргэлзээгүй бүх зүйл бий: Түүний мөнхийн гоо үзэсгэлэн, байгалийн увидас, авьяас чадвар нь түүнийг од болгодог. Мөн тэр бол байгалиас заяасан сайхан сэтгэлтэй хувь хүн юм! Тэрээр зөвхөн хайртай хүмүүстээ төдийгүй тусламж хэрэгтэй байгаа хүмүүстээ гараа сунгахын тулд илүү ихийг хийдэг.

Тэрээр Соомпигийн нийтлэлдээ залуу байхдаа эцэг эхийнхээ хичнээн их хөдөлмөрлөж байсныг хуваалцжээ “Аав нь таеквондогийн захирал байсан, ээж нь гоо сайхны дэлгүүртэй байсан. Бизнес нь төдийлөн сайн биш байсан тул ээж boonshik (солонгос түргэн хоол) бизнес эрхэлдэг болсон. Ийм төрлийн бизнес эрхлэхэд хэцүү байдаг тул би үргэлж гунигладаг байсан. ” Буцааж өгөхийн тулд тэрээр 2013 онд эцэг эхдээ зориулан байшин, машин, кафе (Су кафе нэртэй) худалдаж авсан.

Жүжигчин өөр өөр байгууллагуудад хэд хэдэн удаа хандив өргөсөн бөгөөд бид энэ талаар бүхэл бүтэн роман бичиж болно. Мэдээллийн дагуу түүний хамгийн гайхалтай буяны үйлс нь түүний 18,584 долларыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгсөн мөн тусламж хэрэгтэй гэр бүлд 12,600 долларын хандив

Gangwon’s Wildfire-ийн хохирогчдод 87.491 долларын буцалтгүй тусламж мөн 88,500 долларыг өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд нь хүндрэлгүй байлгах үүднээс хандив болгон өгч байсан гэх мэдээлэл байдаг эдгээр нь түүний хийсэн сайн зүйлсийн талд нь ч хүрэхгүй гээд боддоо….

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.