Сонирхолтой YouTube сувагтай Солонгосын 8 алдартай жүжигчид

Солонгосын жүжигчид өөрсдийн уран бүтээлээрээ бидний нүдийг тасралтгүй гялбуулдаг. Тэднийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс бидний дүрсэлсэн дүрүүдээс ондоо бодит занг нь олж харах болно.

1. Jung Il Woo (1 DAY 1LWOO)

Jung Il Woo Youtube-д ойролцоогоор гурван сарын өмнө нэгдсэн бөгөөд түүний агуулга их хөгжилтэй. Тэрээр үзэгчидтэйгээ шууд нэвтрүүлэг, влог, бусад солонгосын алдартнуудтай сонирхолтой зүйл хийх зэрэг олон төрлийн контентийг хуваалцдаг.

2. Shin Se Kyung (sjkuksee)

Жүжигчин Shin Se Kyung 2018 оны 9-р сараас хойш Youtuber болсон бөгөөд тэр жилдээ хамгийн их subscribers-тай солонгос сувгуудын жагсаалтад 10-р байранд орж байжээ. Тэрээр өөрийн суваг дээрээ влог, асуулт хариултын бичлэгүүдээс эхлүүлээд “Cook & Talk” нэртэй хоолны нэвтрүүлэг ч хийдэг аж.

3. Lee Min Ho (leeminho film)

Lee Min Ho өнгөрсөн аравдугаар сард кино төвлөрсөн сувгаар фенүүдтэйгээ мэндчилж байжээ. Сувгийнх нь агуулга үндсэндээ “кино бичлэгүүд”-ээс бүрддэг бөгөөд түүний гайхалтай бүтээлч найруулагчийн ур чадварыг тэндээс харах боломжтой.

4. Han Ye Seul (Han Ye Seul is)

2019 онд Han Ye Seul өдөр тутмын амьдралынхаа багахан хэсгийг фенүүдтэйгээ хуваалцахаар Youtube суваг нээжээ. Загварын талаарх зөвлөмжүүд, хоолны дэглэмийн талаархи зөвлөгөө, дасгал хөдөлгөөн гэх зэрэг зүйлсийг түүний сувгаар дамжуулан үзэх боломжтой.

5. Sung Hoon (Sunghoon’s Date Who?)

Sung Hoon-ий сувгийг “Sunghoon’s Date Who?” хэмээн нэрийдэхэд хэн газар дээр нь subscribe дарахгүй байх билээ? Яг түүний сувгийн нэр шиг бичлэг дээр нь болзооны тухай бүхэл бүтэн сегмент байдаг. Гэхдээ яг ч бүгд биш! Влог болон бусад контентууд нь ч хөгжилтэй. Түүний анхны контентоос л Sung Hoon үзэгчдэдээ зориулж маш олон зүйлсийг бэлдсэнийг харна!

6. Ji Chang Wook (Jichangwook)

Өөр нэг “IТ” жүжигчин фэнүүддээ YouTube суваг нээсэн нь Ji Chang Wook цэргээс ирээд дөрвөн сарын дараа Youtube-д нэгдсэн явдал юм. Дууны ковер, шагнал гардуулах ёслолын хөшигний ард, киноных нь хасагдсан хэсгүүд гэх зэрэг маш сонирхолтой агуулга бүхий контент бүтээгч. Түүнийг subscribe хийчихсэн байхад л долоо хоногт нэг эсвэл түүнээс ч их видео авдаг!

7. Park Seo Joon (RECORD PARK’s)

Park Seo Joon ихэнх видеонуудаа “tracks” гэж нэрлэсэн нь үзэгчиддээ тохиролцсон зүйлээсээ ихийг өгдөг. Тэрээр асуулт, хариулт, ASMR, мукбанг, нохойтойгоо хийсэн видео гэх зэрэг контентоороо фенүүдтэйгээ уулздаг. Түүнчлэн өнгөрсөн зун YouTube-ийн golden play button авсан баярт мөчөө ч байршуулж байжээ.

8. Park Min Young (Just Parkminyoung)

Өхөөрдөм, хөөрхөн, агуулгаараа өдөр тутмын амьдралынхаа сацуу өөрийн хувь хүний ​​дүр төрхийг харуулдаг. Тэрээр сүүлийн зургаан сарын турш бичлэг хийгээгүй ч өнөөгийн цар тахал эхэлснээс хойш сураггүй алга болсон аяллын талаараа сүүлд шинэ видео хийсэн аж.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.