2006 оны хит драма “Princess Hours” шинэчлэгдэн хийгдэхээр боллоо

2006 оны хит драма “Princess Hours” шинэчлэгдэн хийгдэхээр боллоо.

“Princess Hours” цуврал нь анх 2006 онд Yoon Eun Hye, Joo Ji Hoon, Kim Jeong Hoon, Song Ji Hyo гэх зэрэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй хийгдэж байжээ. Тухайн үеийн Солонгосын давалгаанд (Hallyu) хувь нэмэр оруулж, дотооддоо ч төдийгүй олон улсын зах зээлд томоохон цохилт хийсэн цуврал аж.

Саяхан уг цувралын менежментийг хариуцдаг Jae Dam Media нь мөн адил уг цувралыг хариуцсан продакшн болох GROUP 8-тай дахин гэрээ хийсэн гэх мэдээлэл гарсан.

“Princess Hours” дээр Өмнөд Солонгосыг үндсэн хуулиар тогтоогдсон хаант засаглалт орон болгож харуулдаг. Эрэгтэй гол дүр нь энгийн эмэгтэйтэй тохиролцож гэрлэдэг угсаа залгамжлах хунтайж юм.

Шинэчилсэн хувилбарыг хариуцаж буй Group 8 нь “I’m Sorry, I Love You,” “Couple or Trouble,” “Boys Over Flowers,” “My ID Is Gangnam Beauty,” гэх зэрэг олон хит киног продюсэрлэжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.