Cha Eun Woo, Seo Ye Ji, Kim Nam Gil нар OCN-ий шинэ драманд тоглохоор ярилцаж байна

Саяхан кино урлагийн салбарын нэгэн төлөөлөгч ASTRO хамтлагийн гишүүн, жүжигчин Ча Инү OCN-ийн удахгүй нээлтээ хийх “Island” гэх кинонд тоглоно гэж мэдээллээ.

Түүний агентлаг “Fantagio”-с хариуд нь “Cha Eun Woo ‘Island ’ кинонд тоглох саналыг нааштай авч үзэж байгаа.” хэмээжээ.

“Island” нь вебтүүнээс сэдэвлэн хийгдэх гэж буй уран зөгнөлт, хий үзэгдэлтэй бүтээл юм. Үхэшгүй мөнх амьдралаа дуусгахад эмэгтэй хүн хэрэгтэй байгаа Pan, чөтгөрүүдийн бай болж буй баян айлын охин Won Mi Ho болон нэгэн охиныг хамгаалж чадаагүйн улмаас гэм бурууг нь үүрч буй шуламч санваартан Жон нарын тухай өгүүлэхийн сацуу үзэсгэлэнтэй ч гэсэн харанхуйд бүрхэгдсэн арал дээр бие биенээ хамгаалахын тулд хүчээ цуглуулж буй тухай өгүүлэх ажээ.

Cha Eunwoo нь Жон гэх дүрийг бүтээхээр ярилцаж байгаа ба уг дүр нь АНУ-д өссөн санваартан бөгөөд эх хэлээ мартахгүйн тулд Солонгосын олон ангит кинонуудыг үздэг байна. Тэрээр гэгээлэг харагддаг боловч харанхуй өнгөрсөн түүхтэй нэгэн.

Kim Nam Gil, Seo Ye Ji нар тус тус Pan болон Won Mi Ho-гийн дүрд тоглохоор ярилцаж байгаа юм байна.

“Island” киноны зураг авалт ирэх хавраас эхлэх бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.