Netflix-ийн хүү гэх цорын ганц хочийг авсан Song Kang

Song Kang | Сун Кан
1994 оны 04-р сарын 23 нд төрсөн. Өмнөд Солонгосын Namooactors агентлагийн жүжигчин бөгөөд 2017 онд жүжигчнээр дэбют хийсэн.
2015 онд “Hello, Spring” хэмээх мини драмд дүр бүтээсэн байдаг ч 2017 онд тоглосон “She Loves Lies Too Much” драмыг түүний дэбют бүтээл нь гэдэг.
2018 онд “Beautiful Vampire” уран сайхны кинонд гол дүр бүтээж #bigscreen-д дэбют хийсэн байдаг.

Дэлхийн хамгийн алдартай стриминг үйлчилгээний жүжигчний хувьд том завсарлага авах нь нэг хэрэг боловч “Netflix-ийн хүү” гэж нэрлэх нь шал өөр түвшинд байгааг харуулж байна. Тийм ээ, энэ нэр нь хоч бөгөөд Netflix Korea-ийн хувьд энэ цол одоогоор цорын ганц Сонг Кангийнх юм!

Түүнд анх өнгөрсөн жил Sweet Home киноны гол дүрд тоглосны дараа Netflix анхны цуврал Love Alarm-ийн амжилтын дараа энэ нэрийг өгсөн. Нэмж дурдахад, Sweet Home нь АНУ-д гарсан Netflix-ийн Топ 10-т багтсан.

Кан маань Konkuk их сургуулийн кино урлагийн ангид суралцсан.
Хэд хэдэн драмд туслах болон жижиг дүр бүтээж, MV-д тоглож нэвтрүүлэгт оролцохоос гадна нэвтрүүлгийн багийн гишүүн байсан төдийгүй SBS-н Inkigayo хөгжмийн нэвтрүүлгийг Seventeen хамтлагийн Мингю болон DIA хамтлагийн Жон Чэён нартай хөтлөн явуулж байсан МС юм шүү дээ.

NETFLIX-ээр үзэгчдэд хүрсэн “Love Alarm” драмд тоглохын тулд Сун Кан шалгаруулалтад орж 900 хүнтэй өрсөлдөж Хван Сонугын дүрд тоглохоор болсон. Энэ бүтээл нь түүнийг олон нийтэд илүү ихээр таниулж өгсөн гэхэд болно. 2020 оны зун 2-р бүлгийн зураг авалт дуусан 2021 оны эхний хагаст гарахаар болж кдрам сонирхогчдын маш их хүлээж байгаа драмын тоонд зүй ёсоор орж байгаа бүтээл болоод байгаа юм.

2020 оны 12 сард гарсан Netflix-н хамгийн өндөр өртгөөр бүтсэн кдрам болох “Sweet Home” эхний бүлэгт гол дүр бүтээж ажилласан. Драм маш амжилттай бол Netflix-н топ 10-т орсон анхны Солонгос драм болсон байгаа. 2-р бүлэг хийгдэх бөгөөд 2022 оны зун гарах магадлалтай байгаа.

2021 онд өөр нэг бүтээлээр уулзах гэж байгаа нь “Navillera” хэмээх вэбтүнээс сэдэвлэн бүтээж байгаа драм бөгөөд балетчин залуугийн дүрийг бүтээж байгаа. Үүнээс гадна “I Know But” хэмээх вэбтүн мөн л драм болохоор төлөвлөгдсөн бөгөөд гол дүрийг Кан бүтээхээр болж байгаа. Ерөнхийдөө сүүлийн 2 жилийн хугацаанд 4 вэбтүнийг амилуулж байна гэсэн үг юм.
Цаашдаа маш олон гоё бүтээлээр бидэнтэй уулзсаар байна байхаа
INSTAGRAM: @songkang_b

UPDATE*

  • “LOVE ALARM” – season 2 зураг авалт 2020 оны зун дууссан. 2021.03.12нд гарна.
  • “NAVILLERA” – tvN вэбтүнээс сэдэвлэн бүтээж байгаа, 2021.03.22нд гарч эхэлнэ.
  • “I KNOW BUT” – JTBC вэбтүнээс сэдэвлэн бүтээж байгаа, 2021 онд гарна.
  • “SWEET HOME” – 2022 оны зун гарна гэсэн таамаглал байгаа. Албан ёсны мэдээлэл хараахан гараагүй ч хийгдэх нь баталгаатай.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.