BLACKPINK Rosé & Hyeri нар нөхөрлөлийнхөө талаар ярьж байхдаа нулимс дуслуулжээ.

BLACKPINK Rosé “Ask Us Anything” нэвтрүүлэг дээр Girl’s Day Hyeri-тэй нөхөрлөлийнхөө талаар нээлттэй ярилцлага хийжээ.

Hyeri Ружэг саяхан соло цомгоо гаргасан тул түүнийг дэмжихийн хажуугаар хамтдаа нэвтрүүлэгт оролцох болсноо хэлсэн. Харин Ружэ энэхүү нэвтрүүлэгт Hyeri-тэй хамт оролцохыг хүсч болохоор түүн рүү залгаад хамт оролцохыг хүссэн. Хэдий завгүй байсан ч нэвтрүүлэгт оролцох цаг гаргахаар тохиролцсон гэнэ. Hyeri энэ тухайгаа агентлагтаа ч хэлээгүй бөгөөд оролцохынхоо өмнөхөн л хэлсэн аж.

Тэднийг хэрхэн найзууд болсныг асуухад Hyeri Rosé, Jisoo хоёрыг “Amazing Saturday” нэвтрүүлэгт оролцоход нь анх уулзсан бөгөөд Hyeri Jisoo 2 чацуу болохоор тэрээр өөртэй нь яг ижил насны тийм ч олон найз байдаггүй тул үе тэнгийн хүнтэйгээ уулзсандаа үнэхээр их баярласан.

Тэгээд Жисүүд ‘Найзууд болцгооё’ гэж хэлээд, мөн Ружэд ч ‘Бүгдээрээ хамтдаа найзлацгаая’ гэж хэлсэн аж. Гэхдээ Chaeyoung үнэхээр хөөрхөн байсны дээр, ойр ойрхон холбоотой байдаг байсан болохоор хурдан сэтгэлээ нээгээд дотносчихсон гэжээ.

Тэд цар тахал эхэлснээс хойш ихэнх цагаа гадуур гарахын оронд Ружэгийн гэрт өнгөрөөж байгаа бөгөөд Hyeri Ружэг жинхэнэ эгч шиг халамжилхын зэрэгцээ хэзээ ч уурлаж, эвгүй байдалд оруулж байгаагүй гэнэ.

Тэд үргэлж бие биенээ дэмжиж, нэгнийхээ кино, клипний зураг авалт руу кофены машин илгээдэг. Hyeri-гийн төрсөн өдрөөр Rosé гадаадад аялан тоглолттой байсан ч гэрт нь цэцгийн баглаа хүргүүлж бэлэглэсэн гэнэ.

Hyeri эцэг эхтэйгээ хамт амьдардаг болохоор Rosé огт гэрт нь очиж үзээгүй. Тиймээс гэрийн хаягийг нь олохыг тулд дүү рүү нь өөрийн инстаграмаараа уртаас урт чат бичээд хаягийг нь авжээ.

Эцэст нь тэрээр Hyeri-д маш их талархаж байгаагаа илэрхийлж ярьж байхдаа нулимс дуслуулжээ. Учир нь нэг удаа тэд хамтдаа гадуур хооллож, стрессээ тайлчихаад гэр гэртээ харих болоход Hyeri Чэёоны сэтгэл санаа тавгүй байгааг анзаарч зүгээр эсэхийг нь асуужээ. Тэр үед Ружэгийн хувьд үнэхээр хэцүү цаг үеийг туулж байсан аж.

Hyeri түүнд бүх зүйлийг дотроо хадгалж явахаас илүүтэйгээр ярих нь илүү дээр гэж хэлсэн бөгөөд түүнтэй хуваалцсанаар илүү тайвширч чадсан хэмээжээ. Хэдэн сарын турш хэнд ч хэлэлгүйгээр (өөрийнхөө туулж өнгөрүүлсэн зүйлийн талаар) бие даан тэмцэж байсан. Гэхдээ Hyeri хамгийн түрүүнд тэр талаар асуусан бөгөөд үнэхээр найдаж болохуйц найз болсныг өгүүлжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.