Шинэхэн нээлтээ хийсэн таныг хэзээ ч уйдаахааргүй цувралууд

Энэ жилийн гуравдугаар сард нээлтээ хийсэн шинэхэн Солонгос цувралуудыг танилцуулж байна.

Mouse – Нээлтээ хийсэн огноо: 2021.03.03

Суваг: tvN

Нэлээд хугацаа өнгөрсний дараа алдарт Ли Сын Ги жүжигчнийг цувралаас олж харах завшаан ахин бидэнд гарлаа. Энэ удаа тэрээр бүр адал явдалт трилер жанрын киногоор эргэн ирсэн байна. Тус кинонд тэрбээр Чун Ба Рым гэх шинэхэн цагдаагийн ажилтны дүрийг бүтээдэг бөгөөд сэтгэцийн өвчтэй алуурчны үйлдсэн аюулт гэмт хэргийн зангилааг тайлах гэж хичээж буй талаар гардаг.

Love Alarm 2Нээлтээ хийсэн огноо: 2021.03.12

Суваг: Netflix

Тус цувралын нэгдүгээр улирлыг шимтэн үзсэн хүн бүрийн хүсэн хүлээсэн мөч энэ гуравдугаар сард ирлээ. Вебтунээс сэдэвлэсэн энэхүү цувралд ахлах сургуулийн гурван сурагчийн амьдрал нэгэн аппликейшнээс шалтгаалан салшгүй холбоотой болж байгаа талаар өгүүлдэг. Үг аппыг «Jo Alarm» гэдэг бөгөөд таалагддаг хүн чинь тань уруу ойртох мөчид дохио өгч дуугарах гол үүрэгтэй.

Joseon Exorcist – Нээлтээ хийсэн огноо: 2021.03.22

Суваг: SBS

Хэрэв та уянгын, романтик К-драмануудаас жаахан залхах тал уруугаа хандаж байвал энэхүү онц сонирхолтой бага зэрэг аймшгийн гэмээр цувралыг танилцуулж байна. Үйл явдал нь эртний Чосоны үед өрнөдөг бөгөөд хааны суудлыг залгамжилж буй Ли Бан Воны талаар өгүүлдэг. Тэрбээр улс орон болон хоёр хүүгээ хамгаалахын тулд тэдэнд заналхийлж буй муу ёрын сүнснүүдтэй нүүр тулан тэмцдэг билээ.

Navillera – Нээлтээ хийсэн огноо: 2021.03.22

Суваг: tvN

Орчин үеийн к-драманы хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг бол яахын аргагүй Сон Кан. Түүний тоглосон цуврал болгон үзэлтээрээ дээгүүр жагсдаг. Харин энэ удаагийн бидний танилцуулах кинонд тэрбээр ахмад жүжигчин Пак Ин Хвантай тоглосон билээ. Цувралд балетын бүжигчин болохыг мөрөөдөж ирсэн 70 настай Ким Док-Чулийн талаар гардаг.

Гэвч тэрээр амьдралаа босгох болон гэр бүлээ тэжээх үүргээ хүсэл зоригийнхоо урд тавьж мөрөөдлөөсөө тодорхойгүй хугацаагаар завсарлага авдаг. Хэсэг дарагдсан байсан хүслээ тэтгэвэрт гарсныхаа дараа биелүүлэхээр сэтгэл шулуудан балетын сургуульд элсэж 23 настай бүжигчин Ли Чэ Роктой таарснаар кино цааш үргэлжлэх болно.

«Oh My Ladylord» (Ли Мин Ги, Nana) Нээлтээ хийсэн огноо: 2021.03.24

Суваг: MBC

Тоглосон жүжигчдийг нь хараад л сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй байгаа биз? Энэхүү К-драма нь романтик инээдмийн жанрт хамрагдана. Цувралд Ха Би Сү хэмээх трилер драма бичдэг Солонгосын нэрт зохиолч болон У Жү Ин нэртэй алдарт жүжигчний талаар өгүүлдэг.

Тэд өөрсдийн гэсэн хосын харилцаагаа туулж тус тусын амьдралаа хөөн амьдарч байсан ч удалгүй хамт амьдрахаар болдог. Хоёр гол баатрын хувь тавилан хэрхэн нийлсэн талаар драманаасаа хүлээн авч үзээрэй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.