“Crash Landing On You” цуврал мюзикл хэлбэрээр тайзнаа тавигдана

2020 онд үзэгчдийг байлдан дагуулсан “Crash Landing On You” цуврал мюзикл хэлбэрээр тайзнаа тавигдахаар боллоо. Тодруулбал цувралыг бүтээгч Studio Dragon компани мюзиклийг тайзнаа амилуулахаар T2N Media болон Pop Music продакшнуудтай гэрээ байгуулсан ба 2022 онд тайзнаа тавигдаж эхлэхээр төлөвлөжээ. Харин гол дүрүүд хараахан тодорхой болоогүй ба тун удахгүй шалгаруулалт эхэлнэ гэдгийг зарлаад байна.

“Crash Landing On You” цувралд Өмнөд Солонгос улсын баян чинээлэг эмэгтэй Юн Се Ри шүхрээр нисэж явахдаа Хойд Солонгост санамсаргүйгээр газардан цэргийн офицер Ри Жун Хюктэй учирч, улмаар Ри Жун Хюк түүнд Өмнөд Солонгос руу буцах замыг олоход тусалж буй тухай өгүүлдэг.

Энэхүү цуврал Netflix тавцан дээрх хамгийн их үзэгчтэй бүтээлийн нэгээр тодорсон ба Өмнөд Солонгосын соёлыг дэлхий дахинаа танилцуулахад BTS хамтлаг, Оскарын шагналт “Parasite” киноноос дутахгүй нөлөө үзүүлсэн билээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.