SM entertainment-ийн дасгалжуулагч дадлагажигч нараа өндөр харагдахад тусалдаг дасгалыг заажээ

Та үргэлж өндөр харагдахыг хүсдэг үү? Тэгвэл өндөр харагдуулах үнэмшилтэй аргууд бас бий. Тэрбээр олон солонгос алдартан дуучин жүжигчдийн нууц зэвсэг нь болсон нэгэн аж.

Байгаа өндрөөсөө арай илүү өндөр болчих юмсан гэсэн хүсэлтэй хүмүүс маш олон байдаг. Би ч өөрөө энэ тоонд багтана. Одоогоор үүнийг шийдэх мэс заслын арга байхгүй ч, харин би танд таныг хэдэн см өндөр харагдуулах арга зааж өгвөл ямар вэ? Гэхдээ энд ямар ч өсгийтэй гуталны тухай яриагүй шүү.

Үр дүн нэг шөнийн дотор гарахгүй ч хэрэгжүүлсэн тохиолдолд гайхалтай арга юм. Дээрээс нь эдгээр дасгалууд хэний ч хийж чадахаар амархан дасгалууд байгаа. Өөртөө тохирсон биетэй болохын нэгдүгээр дүрэм бол юуг ч хэтрүүлж хийхгүй байх хэрэгтэй. Хэн нэгэн яагаад гэдгийг нь хараад тодорхойлох боломжгүй гайхалтай харагдаж байвал энэ зөв бэлтгэлийн үр дүн юм.

Нэг дэх арга

Гуяны дотор хэсгийг тураах хэрэгтэй. Энэ хэсэгт мяраатай байх тусам та холоос намхан харагдана. Гол нь хүнд жинтэй туухай ашиглахгүй өөрийн биеийн жинг ашиглах нь зөв. Мөн хэзээ ч суулт битгий хийгээрэй. Хаа сайгүй л хүмүүс суулт хийж байгаа ч, энэ нь гуяны дотор махыг багасгах арга биш юм. Үүний оронд хол газар алхах хэрэгтэй. Өдөрт нэг цаг алхаад дараа нь үүнийгээ ахиулаарай. Ингэхдээ харин шат болон өгсүүр газраас зайлсхийгээрэй. Бас нэг гайхалтай дасгал бол од хэлбэрээр үсрэх дасгал юм.

Хоёр дах арга

Гарныхаа булчинг хэтрүүлж хөгжүүлж болохгүй. Гарны булчин том байх тусам та илүү намхан харагдах болно. Залуучуудаас гадна зарим бүсгүйчүүд ч энэ тал дээр алдаа гаргадаг. Үүний шийдэл бол гарныхаа булчинг хэт халаахгүй дасгал хийх. Үүний оронд нэг гараа өргөн нэг гаран дээр планк буюу банз хэлбэрийн дасгал хийж болно. Энэ дасгалыг нэг минутаас эхэлж барьж долоо хоног бүр 20 секунд нэмээрэй.

Гурав дах арга

Энэ бол миний хамгийн чухал зөвлөгөө гэж хэлмээр байна. Хүзүү мөрний хойд хэсэг болон нурууны дээд трапеци хэлбэрийн булчинг хэт хөгжүүлэх хэрэггүй. Маш олон залуучууд энэ алдааг гаргаснаас болж хүзүү нь богиносдог. Мөрний хүнд жин өргөх дасгалын оронд гарны суниалт, турникнээс зүүгдэх суниалт болон бүжгийн хөдөлгөөнүүд хийгээрэй. Өдөрт 10 суниаж эхлээд 100 хийдэг болтлоо шамдаарай. Суниалт бол хийхэд хамгийн хялбар мөн энгийн дасгал юм. Магадгүй эхний удаад амар биш байж болох ч үр дүн нь гайxалтай байх болно.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.