Тайзан дээр байдгаасаа эсрэг тэсрэг зан араншинтай айдолууд

Аливаа уран бүтээлчийн тайзан дээрх байдал, анхны сэтгэгдэл нь тухайн хүний жинхэнэ зан чанарыг төдийлөн илэрхийлдэггүй. Тэдний жинхэнэ дүр төрхийг илүү сайн мэдэхийн тулд цаг хугацаа шаарддаг аж. Анхны сэтгэгдлээсээ огт өөр зан авиртай байсан айдолуудыг танилцуулъя.

1.ASTRO Cha Eun Woo

Тэрээр зүгээр ч нэг царайлаг биш бөгөөд өөр олон зүйлийг өөртөө агуулдаг. ASTRO-гийн нүүр царай гэдгээс гадна Cha тэрээр амьд хөгжмийн тоглолтуудад хүчтэй цундерийн уур амьсгал үзүүлдэг. Тэрээр тайзнаас буунгуутаа үзэгчдийг баясгахын тулд өөрийн хөгжилтэй талыг харуулахыг зорьдог байна.

2.Stray Kids Felix

Феликсийн тайзан дээрх болон тайзны гаднах хоёрдмол байдал нь үнэхээр… Магадгүй түүний “God’s Menu” дээрх хамгийн алдартай хэсэг болох эрүүгээ баруун, зүүн тийш шидэлж, гүн бүдүүн хоолойгоороо К-поп фенүүдийг цочирдуулсан явдал байх. Гэхдээ түүнийг судлах тусам гэнэн атлаа цоглог нэгэн болохыг мэдэх болно. Чухамдаа түүний хоч нь хүртэл “happiness” , “Felix Sunshine” юм.

3.NCT Taeyong

Taeyong-ийн алдартан дүр төрх нь нууцлаг, сүрдмээр ч гэлээ хүмүүс түүний зөөлөн талуудын талаар тэр бүр мэддэггүй аж. Үүн дээр түүний гайхалтай удирдагч чадварыг онцлох нь зүйтэй байх.

4.Jessi

JESSI-г харахад л түүний бодит байдал олонд нээлттэй байдаг болохоор хүмүүс түүнийг мэддэг бас хайрладаг. Ширүүн зантай гэдгээрээ алдартай ч түүнийг хөгжөөнт шоу нэвтрүүлгийн үеэр төдийгүй тоглолтын үеэр ч харагддаг сайхан тал бий.

5.EXO Kai

Кай бол тачаангуй, сүрдмээр гэдгээрээ алдартай. Энэ нь түүний алдартан дүр төрхөөс үүдэлтэй боловч үүнийх нь цаана үнэхээр ичимхий, чимээгүй нэгэн оршиж байдаг. Хэрэв та бүжигчин Кай, жирийн залуу Жунин хоёрыг харьцуулж үзвэл түүнийг нэг хүн гэдэгт итгэхэд хэцүү болно.

6.MONSTA X Jooheon

Joohoney-г RAP MONSTER гэдгийг мэдэхэд түүний дууг ганц удаа сонсоход л хангалттай. Харин өөр зүйл хийж байхдаа: хөөрхөн, хөгжилтэй, амархан айдаг нэгэн болж хувирдаг.

7.BTS V

V нь зүрх зогсоом харцаар тайзан дээр гайхалтай үзүүлбэр үзүүлдэг бол Тэхён сэтгэл хөдлөлөө домогт нүүрний хувирлаараа илэрхийлэх аж. Аль ч үед нь фенүүд түүний төрхөнд дуртай байх болно.

8.BLACKPINK Lisa

BLACKPINK-ийн анхны тийсэр цацагдахад бүгд Лисаг badass гэж бодсон байх. Badass төрхөндөө нийцэх ч үнэндээ бол эгдүүтэй, дур булаам нэгэн шүү дээ. Энэхүү гал цогтой рэппэр эмэгтэй нь гишүүдээ шоглож, өхөөрдөм, инээдтэй талаа фэнүүдтэйгээ хуваалцах дуртай.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.