Lee Joon Ki, ханхүү Wang So ийн дүрд тоглохын тулд 15кг хасаж байсан

Сарны хосууд киноны жүжигчин Lee Joon Ki, ханхүү Wang So ийн дүрд тоглохын тулд 15кг хасаж байсан. Тэрээр нэгэн ярилцлаганд энэ тухай дурдахдаа:

Wang So ханхүүгийн дүр их хурц,ширүүн төрхтэй учир найруулагч маань дүрдээ орохын тулд гаднах байдлаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй гэсэн. Тийм учраас би 6 сарын хугацаанд15кг хассан. Энэ нь миний эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлж байсан.

Энэ цуврал хийгдэнэ гэсэн цагаасаа л үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж эхэлсэн. Учир нь зөвхөн “А” зэрэглэлийг жүжигчидээс бүрдсэн нь олон хүний анхаарлыг татсан байдаг.
Харин Hae Soo гийг дүрд тоглосон бид бүхний сайн мэдэх IU нь ярилцалганд орохдоо:

Надтай хамт кинонд тоглосон жүжигчид маань яг л цэцэг мэт үзэсгэлэнтэй байсан. Зураг авалтын үеэр хэцүү зүйл их гарч,шантрах үе маш олон гарч байсан ч царайлаг жүжигчидээ л харж тайтгардаг байсан гэжээ.

Хоёрдугаар бүлгийн хувьд одоогоор гарна гарахгүй гэж их мэтгэлзэж байгаа ч цувралын жинхэнэ эх хувилбар 2р бүлэгтэй мөн Hae Soo одоо цагтаа эргэн ирж, ханхүү нартайгаа дахин уулзаж байгаа үйл явдал гардаг ажээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.