Энэ өдөр нь Солонгос улсад Жантай гоймон иддэг өдөр юм

4 сарын 14
Энэ өдөр нь Солонгос улсад Жантай гоймон иддэг өдөр юм.

2 сарын 14 нь эмэгтэй нь хайртай(таалагддаг) эрэгтэйдээ шоколад өгдөг өдөр бол

3 сарын 14-нд эрэгтэй нь эмэгтэйдээ чихэр өгдөг өдөр юм.

4 сарын 14 нь хэнээс ч юу ч аваагүй өнгөрсөн гойно ганц бие гарууд уулзаж жантай гоймон иддэг гэнэ.

Жантай гоймон

Жантай гоймонд зориулсан бүдүүн, зажлууртай гоймон солонгос хүнсний дэлгүүрүүдээр зарж байгаа.

Буцалж байгаа усанд гоймонгоо хийж болгоод шүүж аваад хүйтэн усанд сойно.

Аяга эсвэл тавганд гоймонгоо гаргаад дээр нь жанг болон нарийхан хэрчсэн өргөст хэмхээ тавиарай. Кимчи болон шар манжинтай холиод идвэл янзтай даа.

Жантай будаа

Агшаасан будаагаа аягалаад дээр нь жангаа хийнэ.
Өргөст хэмхээрээ чимэглээд кимчи, шар манжинтай холиод идээрэй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.