BLACKPINK-ын халааг авах дүү нар нь хангалттай царайлаг биш хэмээн шүүмжлүүлж байна

Саяхан YG-ийн дараагийн охидын хамтлагийн гишүүдийн зураг олон нийтийн сүлжээнд цацагдав. Үүний дагуу энэ охидын хамтлаг 4 гишүүнтэй байж магадгүй гэсэн таамаглал эрчээ аваад байгаа билээ.

Гэсэн хэдий ч эдгээр 4 охины дундаас нетизенчүүд Кан Сеожин дээр анхаарлаа төвлөрүүлж байна. Тэрээр одоогоор YG-ийн хамгийн алдартай бэлтгэгч нарын нэг юм. 2000 онд төрсөн дадлагажигчийг багш нар нь “бяцхан Сулли” гэдэг. Тэрээр 168 см өндөртэй. Kang Seojin YG-ийн дадлагажигч болохоосоо өмнө Kpop Star 4-т оролцож SM Entertainment-д дадлага хийсэн байна.

Өмнө нь олон нийтийн сүлжээгээр энэ охидын хамтлагийн талаар олон цуу яриа тархаж байсан. TREASURE-ийн реалити шоуны үеэр шүтэн бишрэгчид нь YG-ийн шинэ төв байранд “Baby Monster’s dance studio” нэртэй бэлтгэлийн өрөөг зөвхөн тэдэнд зориулж нээсэн гэдгийг олж нээжээ.

Гэсэн хэдий ч фенүүд нь энэ хамтлагт царайлаг гишүүн байхгүй гэж үзэж байна. Хэрэв YG-ийн царайны стандартыг Сандара, Жинвүү, Жисү нартай харьцуулж үзвэл энэ шинээр гарах хамтлагт “визуал шугам” -д орох чадвартай хүн байхгүй нь ойлгомжтой гэж нийгмийн сүлжээний хэрэглэгчид үзэж байна.

Өнөөг хүртэл YG нь дараагийн охидын хамтлагийнхаа талаар цуу яриаг хэзээ ч баталж байгаагүй. Тиймээс YG-ийн фенүүд болон Kpop-ийн фенүүд YG-ийн дараагийн үеийн охидын хамтлагийн талаар маш их сонирхдог билээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.