Хамгийн сонирхолтой байдлаар айдол болсон одод Part 1

K-pop тайзан дээр хэрхэн шүтээнүүд болж гардаг вэ? Зарим хүмүүсийн хувьд агентлагт очиж шалгалт өгөх, сургалтанд хамрагдах нь дебют хийх шууд үйл явц юм. Харин эдгээр одод нь маш сонирхолтой байдлаар бэлтгэгдэгч болж чадсан юм.

EXO’s Sehun

Сэхүний ​​түүхийг магадгүй та сайн мэдэх байх. 13 настай Сэхүн гудамжны мухлагаас хэдэн найзуудтайгаа ddeokbokki (Солонгосын халуун ногоотой будааны бялуу) идэж байх үед түүний царай SM скаутын нүдэнд тусав.

Үл таних хүнд итгэж өгөхгүй байсан ч аз болоход кастингийн агент тууштай байж, Сэхүнийг 30 минутын турш гайхалтайгаар ятгаж тэр хоёр тохиролцоод Сэхүнийг SM-д шалгуулахаар тохиролцож чаджээ.

Suzy

Дуучин жүжигчин Mnet-ийн “Superstar K” тоглолтыг үзэж байгаад угаалгын өрөө орох зам дээр нь JYP-ийн ажилтан иржээ. Тэгээд түүнд нэрийн хуудсаа өгөн шалгаруулалтанд орхыг санал болгосон байна.

TWICE’s Sana

TWICE-ийн хайрт бүсгүй Японд найзтайгаа дэлгүүр хэсч байх үед JYP Entertainment-ийн ажилтан түүнийг олж харжээ. Түүнд итгүүлэхийн тулд аль чадхаараа хичээсэн тухай сүүлд ярьсан байна. Sana маань Suzy, Wooyoung нарын тоглосон KBS-ын “Dream High” киноны маш том фэн тул шууд зөвшөөрсөн байна.

2PM’s Wooyoung

2РМ-ийн гишүүн Wooyoung-ийн тухайд хамгийн хөгжилтэй, хачин урам зориг өгөхүйц түүхүүдийн нэг юм. Wooyoung JYP Entertainment-д элсэхээр шийдсэн бөгөөд JYP Wonder Girls-ийн шалгаруулалт хийх үед тэр боломжийг ашиглан охидын хамтлагт шалгуулсан. Wooyoung нь Wonder Girl байх боломжгүй байсан ч JYP түүний чадварыг олж харан өөр шалгалтанд оролцсоны дараа агентлаг түүнийг дадлагажигчаар угтаж авав.

GOT7’s Jackson

2010 оны Залуучуудын Зуны Олимпийн наадамд дэлхийн чансааны 11-т бичигдэж байсан, одоо GOT7-ийн гишүүн 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд оролцохоор замдаа гарчээ. JYP Жексоныг сонирхож байгаагаа хэлэхэд түүний эцэг эх нь мэдээжийн эргэлзээтэй байсан – яагаад K-pop дуучин болох хүсэл мөрөөдлийнхөө төлөө олон жилийн спортын амжилтаа хаях хэрэгтэй гэж?

Эцэг эхчүүдийн нэгэн адил тэд түүнийг агентлагийн дор бэлтгэл хийхийг нэг болзолтойгоор зөвшөөрөв. Тэр дараагийнхаа туялзуур сэлэмний тэмцээнд гэртээ алт авчирна. Шийдэмгий Жэксон үүнийг хийж, 2011 онд өсвөр үеийнхэн, кадетийн туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ спортод салах ёс гүйцэтгэжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.