Go Min Si & Lee Do Hyun нарын шинэхэн романтик киноны тухай

Залуу жүжигчид болох Lee Do Hyun , Go Min Si нарын гол дүрд нь тоглосон “Youth of May” нь 1980 оны 5-р сард болсон шуурганаар нэгэндээ сэтгэлтэй болсон Hwang Hee Tae ( Lee Do Hyun) болон Kim Myung Hee ( Go Min Si) нарын хувь тавилант гэмээр учралын тухай өгүүлэх романтик драма аж.

Сувилагчаар ажиллаад 3 жил болж буй Kim Myung Hee нь амьдралынхаа туршид янз бүрийн бэрхшээлийг туулж ирсэн нэгэн. Эмнэлэгт байхдаа шударга бус байдалтай нүүр тулж, дээд удирдлагуудтайгаа сөргөлдөхөөс айдаггүй бөгөөд амьдралд нь ямар ч бэрхшээл тулгарч байсан хамаагүй төрөлх хотоосоо явж, мөрөөдлөө тууштай хөөхөөр зэхдэг байна. Тэрээр залуу хүн ч гэсэн амьдралаа залгуулахын тулд шаргуу ажиллаж, боломжтой бүх мөнгөө гэр бүлдээ илгээдэг хариуцлагатай нэгэн юм.

Kim Myung Hee-гийн дүрд тоголсон Go Min Si “Ким Мён Хигийн бие даасан зан чанар, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу ажиллах байдал, гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа надтай адилхан санагдсан. Энэ дүр нь миний өнөөг хүртэл тоглож байсан дүрүүдийн эсрэг туйл болж байгаа тул би өөрийнхөө шинэ талыг харуулахын тулд шаргуу ажиллаж байгаа. ” хэмээжээ.

Тус киноны продюссерууд “Жүжигчин Go Min Si зураг авалтын үеэр Kim Myung Hee-гийн ээдрээтэй дотоод мэдрэмжийг бүрэн төгс байлгаж чадсан. Жүжигчин Lee Do hyun ч мөн Hwang Hee Tae-г өөрийн төрхөөрөө илүү дур булаам болгосон болохоор эдгээр жүжигчдийн зохицлыг тэсэн ядан хүлээж өгөөрэй. ” гэжээ.

“Youth of May” киноны нээлт энэ сарын 3-ны 21:30 цагт болно.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.