Фенүүдийн хамгийн их хамтад нь харах дуртай одод

Фенүүд дунд хамгийн алдартай 25 к-поп шипүүд

K-Pop-д фенүүд нь ихэвчлэн өөрийн дуртай айдолуудаа хооронд нь холбож, тэдний хоорондын харилцааг ажиглаж “ШИП” үүсгэдэг. Романтик утгаараа эсвэл гүн гүнзгий нөхөрлөлөөс үл хамааран фенүүдийн дуртай K-Pop шипүүд маш их байдаг!

KingChoice дээр явуулсан санал асуулгад оролцсон фенүүдийн тодорхойлсон K-Pop салбартаа хамгийн алдартай 25 шипийг танилцуулж байна.

25.Joy (Red Velvet) & Sungjae (BTOB)

Маш олон фенүүд тэдний ‘We Got Married’ шоун дахь зохицол, хоорондын нийлэмжид дуртай. Шоунаас хойш нилээн хэдэн жил өнгөрчихсөн ч фенүүдийн холболт арилаагүй л байна!

24.Rosé & Lisa (BLACKPINK)

Нэг хамтлагийн гишүүд хоорондын шип энэ жагсаалтанд нилэ хэд бий бөгөөд тэдний нэг нь ChaeLisa юм.

23.Lisa & Jisoo (BLACKPINK)

BLACKPINK хамтлагийн хамгийн ахмад болон отгон гишүүдийн зохицол!

22.Jungkook (BTS) & Rosé (BLACKPINK)

BTS болон BLACKPINK-ийн гишүүдийн хооронд олон шип байдаг бөгөөд энэ хоёр хамтлагийн гайхалтай алдар нэрийг харгалзан үзэхэд тийм ч гайхмаар зүйл биш юм!

21.Ten & Taeyong (NCT/SuperM)

Хэдийгээр тэд дадлагажигч байхдаа өрсөлдөгчид байсан байж болох ч тэд үзүүлбэр үзүүлэхдээ гайхалтай зохицдог.

20.Lee Know & Han (Stray Kids)

Lee Know & Han буюу “Minsung” ч гэгддэг энэхүү шип нь Stray Kids-ийн хамгийн алдартай шип байх. Энэ жагсаалтанд буй цор ганц SKZ шип.

19.Kai (EXO) & Jennie (BLACKPINK)

2019 онд үерхлийн мэдээ нь зарлагдаж удаа ч үгүй салчихсан ч тэднийг сайхан хос гэж боддог хүмүүс цөөнгүй бий.

18.Yonghwa (CNBLUE) & Seohyun (Girls’ Generation)

Мөн адил We Got Married шоугаар олон нийтийн хайрыг хүртсэн тус хосуудыг фенүүд жинхэнэ байгаасай гэж хүсдэг аж.

17.V & Jimin (BTS)

“Vmin” нь арми нарын үгсийн сан дахь түгээмэл хэрэглэгддэг үгсэд зүй ёсоор багтдаг.

16.J-Hope & Suga (BTS)

Suga, J-Hope нар хоорондоо тэс өөр дүр төрхтэй юм шиг санагдаж болох ч BTS-ийн эдгээр хоёр рэппэрүүд үнэхээр гайхалтай зөөлөн, өхөөрдөм бөгөөд нэгнээ маш их дэмждэг.

15.Jungkook (BTS) & IU

Jungkook нь үзэсгэлэнт дуучин IU-гийн фен гэдгээ илэрхийлж байсан удаатай бөгөөд түүнийг буруутгахын ч аргагүй биз.

14.Jin (BTS) & Jisoo (BLACKPINK)

BTS, BLACKPINK гэх дэлхийн хэмжээний хамтлагуудын хамгийн ахмад гишүүдийн зэрэгцээ тэд хоёул хамтлагийнхаа нүүр царай нь юм.

13.Chanyeol & Baekhyun (EXO)

EXO дэбютээ хийснээс хойш тэдний дотно нөхөрлөлийг фенүүд анзаарах болсон. Нас чацуу болоод ч тэр үү нэгнээ ойлгож дэмжиж өгдөг аж.

12.Jimin (BTS) & Rosé (BLACKPINK)

BTS болон BLACKPINK-ийн өөр нэг хослол. Фенүүд тэдний дуэт хийж, нэг тайзан дээр хамтад нь харахыг хүсдэг байх.

11.RM & Jin (BTS)

BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн болон ахлагч нар учраас тэднийг хамтлагийнхнийхаа “ААВ ЭЭЖҮҮД” гэлцдэг.

10.V (BTS) & Lisa (BLACKPINK)

Ахин нэг өөр BTS , BLACKPINK шип!~

9.Jimin & Suga (BTS)

Suga, J-Hope нарын адилаар, өөр өөр зан араншинтай ч гэсэн тэд хамтдаа үнэхээр өхөөрдөм бөгөөд бие биенийхээ өхөөрдөм талуудыг гаргаж ирдэг юм шиг санагддаг!

8.V & Jin (BTS)

BTS хамтлагийн гайхалтай хоёр нүүр царайг хамтад нь харах гайхалтай байлгүй яахав!

7.Jennie & Lisa (BLACKPINK)

Эдгээр үзэсгэлэнтэй, авъяаслаг бүсгүйчүүд хоёул догшин, өхөөрдөм хоёр өөр хүний ​​зан чанарыг гаргаж чаддаг бөгөөд тэд хамтдаа бүр ч гайхалтай юм!

6.V (BTS) & Jennie (BLACKPINK)

Хоёул эрхэмсэг, дэгжин учир фенүүд тэднийг моделын хувиар харахыг хүсдэг байна.

5.V (BTS) & Jisoo (BLACKPINK)

V-г бараг BLACKPINK-ийн бүх гишүүдтэй шиплэдэг!

4.Jimin & Jungkook (BTS)

BTS-ийн эдгээр хоёр гишүүд гайхалтай гүн гүнзгий, онцгой холбоогоороо алдартай тул олны атаархлыг төрүүлдэг.

3.Jungkook & Jin (BTS)

BTS-ийн хамгийн залуу, ахмад гишүүд ах дүүс шиг сайхан холбоотой байдаг аж.

2.V & Jungkook (BTS)

BTS-ийн хамгийн алдартай шип бол яахын аргагүй “Taekook” юм. Тэдний зохицол үнэхээр гайхалтай бөгөөд “төгс” нөхөрлөлийг харуулдаг.

1.Jungkook (BTS) & Lisa (BLACKPINK)

Эцэст нь жагсаалтыг тэргүүлж буй хүмүүс бол BTS, BLACKPINK-ийн отгон гишүүд бөгөөд тэд хоёулаа К-Поп салбар дахь гайхалтай ур чадвараараа магтаал хүртсэн.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.