Forbes сэтгүүлээс “Азийн Шинэ Үе” гэгдэх 5 Солонгос алдартан

Саяхан Forbes-оос “Forbes Under 30 Asia” гэх жагсаалтыг гаргасан бөгөөд дараа дараагийн үе үеийн спорт, энтертаймент оддыг харуулсан аж. Ямар нэгэн дараалалгүй жагсаалт болно.

1.Hwasa (MAMAMOO)

Hwasa-гийн МАМАМОО-гийн гишүүний хувь дахь амжилтыг харахын зэрэгцээ соло карьер нь ч маш олон амжилтыг дагуулсаар буй. Түүний 2020 онд хит болсон “Maria” дуу нь АНУ-ийн iTunes Albums Chart-д нэгдүгээр байранд орсон анхны солонгос эмэгтэй соло дуучин болсон удаатай.

2.Bae Suzy

Солонгосын хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг бөгөөд ‘Forbes’ түүний 2012 онд дэбютээ хийхээс эхлээд 2020 онд тоглосон ‘Start Up’ цуврал хүртэлх дүрүүдийн жагсаалтыг харж түүнийг сонгожээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд алдартай бөгөөд платформуудад хамгийн их дагагчтай 2 дахь эмэгтэй Солонгос уран бүтээлч аж.

3.IU

Карьерынхаа туршид IU-гийн хийсэн бүх амжилтыг жагсааж бичих хангалттай зай байхгүй юм шиг санагдаж байна! Billboard-ийн Дэлхийн дижитал дууны борлуулалтыг тэргүүлэхээс эхлээд инстаграмдаа Солонгост хамгийн олон дагагчтай соло дуучин мөн чадварлаг жүжигчин гэдгээс эхлээд түүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй.

4.Nam Joo Hyuk

Жүжигчин Nam Joo Hyuk карьерынхаа туршид олны талархлыг хүлээгээд байгаа бөгөөд “Weightlifting Fairy Kim Bok-Joo” , “The School Nurse Files” зэрэг хит цувралуудад тоглож байсан. Тэрбээр Солонгосын хэд хэдэн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр шилдэг шинэ дүрийн шагнал хүртсэн.

5.Jackson Wang (GOT7)

GOT7-ийн гишүүний хувьд ч Jackson соло уран бүтээлч, бизнесменийхээ цар хүрээг өргөжүүлжээ. Тэрээр хамгийн сүүлд гаргасан “LMLY” дууныхаа хажуугаар “Team Wang Design” нэртэй загварын label-тэй бөгөөд дан ганц кпоп хөгжмийн ертөнцийг төдийгүй бусад орнуудыг байлдан дагуулдаг нэгэн.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.