Ягаан өнгийг утгаар нь амилуулдаг BLACKPINK Jennie

Жэннид ягаан өнгө гайхалтай зохидог гэдэгтэй маргах хүн цөөн. Хэрэв та түүний хувцасны талаар сонирхож байвал заавал доош нт гүйлгэж үзээрэй!

1.A Sexy Robe

Jennie Chanel брендийн элч төлөөлөгч билээ. Тэгвэл тус брендийн $6500 буюу 19 сая төгрөг бүхий “Cashmere Dress”-ийг өмссөн байдал нь:

Цүнх нь ч мөн чамлахааргүй өндөр үнэтэй бөгөөд ойролцоогоор $4,480 USD буюу 13 сая төгрөгний үнэ бүхий “Mini Flap Bag” аж.

2.A Casual Cardigan

Энгийн хувцас нь тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьд үнэтэй байдаг! Женни Chanel-ийн нүүр царайн хувьд тэдний сонгодог хэв маягийг өөртөө шингээсэн бөгөөд энэ нь 4250 доллар буюу 12 сая төгрөгийн үнэтэй “Pink Cardigan” юм.

Тэрээр ширмэл ягаан өнгийн загвар бүхий “Gabrielle Backpack” нэмж өгсөн нь үнэхээр өхөөрдөм! Үнэ нь бусад Chanel-ийн бүтээгдэхүүний адилаар мянга мянган доллараар хэмжигдэхүйц буюу $3,200 (9 сая төгрөг)

Эргэн тойронд нь буй интоорын цэцэгсээс ч хөөрхөн Жэнни!

3.A Sweet Shirt

Гайхамшигтай зүйлийг дурдахад, бид түүний Instagram дээрээ Rosé‘-ийн соло дуу “On the Ground” -ыг дуулсан түүхийг мартаж болохгүй.

Тэрээр “Strawberry Fresh Top” өмссөнөөр гүзээлзгэнээс ч sweet харагдаж байсан. байсан. Энэ жагсаалтад багтсан хамгийн хямд үнэтэй хувцас бол 55 доллар буюу 160 мянган төгрөгийн үнэтэй аж.

4.A Dainty Dress

Хамгийн сүүлд…Мэдээж хэрэг, Женнигийн Vogue Korea-ийн 2021 оны 3-р сарын тусгай дугаарт өмссөн гоёл юм. Тэрээр 2700 доллараар зарагдаж буй Chanel “Silk Georgette Dress”-ийг өмссөнөөр дэгжин гэх тодорхойлолтыг утгаар нь харуулж өгчээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.