Өөрийн шийдвэрээр хорвоог орхисон айдолууд

Бид үргэлж өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн юу мэдэрч байна, юу нь болохгүй байгаа талаар ярилцаж байх хэрэгтэй.

Алдартай одууд гэхээрээ бүх зүйл нь төгс өөлөх зүйлгүй амьдардаг гэсэн үг биш билээ тэд ч бас бидэн шиг зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Тэдний антифэнийх нь хэлсэн үгнүүд хүндээр тусдаг байж болох юм.

Тэд биднийг бодвол олны хараанд амьдардаг хийсэн үйлдэл бүр нь нийгмийн сүлжээнд тарч тэдгээрийг байнга хүлээн авч байдаг.

Lee Hye-Ryeon aka U;Nee

U;Nee нь 2003 оны үеэр эд алдар нэртэй дуучин, жүжигчин, рэппэр байсан билээ. Тэрээр буpxaн болoxoocoo өмнө цахим сүлжээндээ ”Бүх зүйл хоосон байгааг би мэдэрч байна. Би дахиад л мэдэхгүй газраа юу байгаа нь мэдэхгүй зам руу явж байна ” гэж бичсэн байжээ.

Lee Seo-hyun

Вокал поп хамтлагийн гоцлол дуучин М.Стрит нь 2008 онд Өмнөд Солонгосын санхүүгийн уналтанд ихээхэн өртсөн хүмүүсийн нэг байв. Тэрээр зөвхөн өөрийн хөрөнгөөр ​​бус найз нөхдөөсөө их хэмжээний мөнгө авсан байсан. Хувьцааны xям.paлын улмаас тэрээр бүх мөнгөө алдажээ.

Тэрээр маш их стpесст автсан байсан бөгөөд бүх зүйлийг орхин явахаар шийдсэн өдөр хүртэл асуудлыг засах гэж оролдсон байна. Тэр үед 30 настай байсан.

Kim Jonghyun

Алдарт хөвгүүдийн SHINee хамтлагийн гоцлол дуучин Жонхёны гэрээс сүүлд олдсон тэмдэглэл нь бидэнд түүнийг хэрхэн дотроо хэцүү зүйлсийг туулж байсныг харуулсан. Тэрээр тэмдэглэлдээ үнэхээр cэтгэлээp унаж, “цаашид түүнтэй тэмцэж чадахгүй” гэдгээ хэлжээ.

Тэр үед тэр дүнгэж 27 настай байсан.

Choi Jin-ri aka Sulli

Сулли бол К-поп-ын f (x) хамтлагийн гишүүн байсан. Тэрээр К-поп оддын дунд түгээмэл байдаггүй цахим сүлжээн дэхь дээр.эл.хэлт, эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд илэн далангүй ханддаг гэдгээрээ алдартай байв. Энэ нь түүнийг онлайнаар хүнд цoxилтыг их хэмжээгээр хүлээж авахад хүргэсэн.

Тэр үед 25 настай байсан.

Goo Hara

SCMP-ийн мэдээлснээр Goo Hara Суллигийн тэнгэрт хальсан гэх мэдээлэл тарснаас 6 долоо хоногийн дараа өөрийн гэрт өөд болсон байдалтай олдсон бөгөөд инстаграмдаа ‘Баяртай’ гэсэн үгийг оруулжээ. Тэр үед тэр 28 настай байсан.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.