Reply 1988 Жунхван киноны бодит түүх дээр нисдэг тэрэгтэй aмиa aлддaг

Жунхван. Энэ дүрийг хүмүүс азгүй эсвэл харамсмаар гэж их ярьцгаадаг гэхдээ бүгд л хайрын гурвалжин дээр нь анхаарлаа хандуулж хараад байдаг ч гол дүрийнх нь хувьд анхаарлаа хандуулж харсан хүн цөөхөн байдаг байх даа.

1.Хамгийн эхэнд Сон У аавынхаа өгсөн зүүлтийг нандигнадаг байхад дээp.элxүүлээд бусдад алдахад нь тусалсан хүн хэн байв. Жунхван.

2.Найз нь бусдад дээp.элxүүлээд зогсож байхад араас нь дагаад хамт дээp.элxүүлээд пүүзээ сайн дураараа өгсөн. Тэрийгээ ээждээ ч хэлээгүй хэдэн хоног сургуульдааа хуучин гуталтайгаа явдаг.

3.Сон У-г хөлөө xугaлaxaд нь хамгийн түрүүнд үүрээд эмнэлэгт хүргэж өгсөн хүн.

4.Ах нь зүрхний өв.чтэй болохоор нисгэгч болохыг хүссэн ч чаддаггүй. Гэвч Жунхван ахынхаа нууцхан мөрөөдлийг бүтээн нисгэгч болдог.

5.Ээжийнхээ цэвэршилтийн үеийг гэрийнхэн дундаа хамгийн түрүүнд анзаарч сайн охиноос ч дутахааргүй ээждээ санаа тавьж жинхэнэ хурим хийх санааг гаргасан хүн.

6.Ээж нь англи хэл мэддэггүй гэдгээ хүүхдээсээ нуун ичсэн гэдгийг мэдээд нууцаар гадаад паспорт дээр нь англи нэрийг нь үсэглэн биччихсэн байдаг.

7.Аавынх нь инээдтэй занг гэрийнхэн нь тоодоггүй, хариу үйлдэл хийдэггүйд аав нь хэсэгтээ эмороод хэвтэхэд гэрийнхнээсээ Жунхван л ганцаараа аавыгаа инээлгэдэг. Дотогшоо зантай ч тэрхүү солиотой үйлдлийг дагаж хийдэг шүү дээ.

8.Машинаа унаад буцаад ажилдаа эрт явах ёстой байсан ч машиных нь дугуй хагарсан гэж худлаа яриад Сон У-ийн хүнд хэцүү цагт нь хамт байж ууж суудаг.

9.Эцсийн эцэст түүний анхны хайр үнэхээр нандин. Оройтоод номын санд суугаа Доксуныг хүлээж унтахгүй суудаг. Гэнэт бороо орчихсон болохоор Доксунд шүхэр аваачиж өгдөг. Пизза идмээр байна гэхэд нь тэр хол газарт очиж пизза авч өгдөг.

Гэх мэт үнэхээр энэ кинонд хамгийн бүрэг, дотогшоо зантай хүн шиг хирнээ бүгдэд санаа тавьж бусдыг инээлгэж чаддаг нандин дүр. Зохиолч нь бодит явдлаас сэдэвлэсэн гэж байсан бөгөөд бодит байдалд онгоц барьж яваад ocoлдoн бурхан болсон гэцгээдэг юм билээ.

Тийм дээ энэхүү дүрийг зохиолч маш гоё шигтгэж үйл явдлаар баялаг бүтээсэн байх гэж боддог юм. Тэр бол киноны дүрүүд дундаас хамгийн их анхаарлыг өөртөө татсан хамгийн онцгой дүр.

Эх сурвалж: Talk with azul

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.