Залуу К-Поп уран бүтээлчид сургууль болон бэлтгэлээ хэрхэн зохицуулдаг вэ?

K-Pop айдол болох хүсэлтэй хүмүүс багаасаа бэлтгэл хийж эхлэх нь нийтлэг. Ийм шийдвэр гаргаснаар өсвөр насны хүүхэд, тэр дундаа сургуулийн сурагчид өөрсдийн айдол болох бэлтгэлээ хичээлтэйгээ хэрхэн хослуулж, зохицуулдаг бол?

Өмнө нь бэлтгэгдэгч байсан Grace Kim буюу GrazyGrace гэгддэг нэгэн тэрээр бэлтгэгдэгч нар цагийн хуваариа хэрхэн зохицуулдаг, хоёуланг нь давж гарах боломжтой эсэхийг өгүүлсэн видео гаргажээ.

Хэдийгээр Grace нэлээд хожуу бэлтгэл хийж эхэлсэн боловч дунд сургуульд сурч байсан сурагчдын цагийн хуваарь нь хүмүүсийн ​​бодож байсан шиг их ачаалалтай биш байсныг хэлжээ.

Гэсэн хэдий ч бэлтгэгдэгчид ахлах сургуульд ормогц нөхцөл байдал өөрчлөгдөж, нас нь дебют хийх стандартад ойртох тусам компани нь улам хатуу болдог аж.

Тэрээр алдарт Hanlim Multi Art School болон тэнд сурдаг сурагчдын цагийн хуваарийн талаар ярьжээ.

Хэрэв бэлтгэгдэгч нь зөвшөөрөлтэй бол өглөөний хичээлийнхээ дараа сургуулиа тараад өдрийн турш бэлтгэл хийх боломжтой. Очоогүй хичээлээр нь шалгалт авбал сайн найзууддаа найдах хэрэгтэй бөгөөд найзаасаа хөтөлсөн тэмдэглэлийг нь авдаг.

Ихэнх бэлтгэгдэгчид бэлтгэл хийж, хичээлээ хийж, гэрийн даалгавар хийх хооронд унтахгүй байх нь хэвийн үзэгдэл хэмээжээ.

Жирийн өсвөр насныханд сургууль, сурах нь хангалттай хэцүү байдаг ч К-Поп бэлтгэгдэгч нар шиг завгүй хуваарьтай байдаг нэгнийг бүү мартаарай.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.