Төрсөн өдрөөрөө фэнүүдээсээ авсан хамгийн тансаг 8 бэлэг

Айдолуудын төрсөн өдрөөр фенүүд нь тэр өдрийг ямар нэгэн байдлаар онцгой байлгахыг эрмэлздэг. Зарим фенүүд Times Square дээр аварга том зурагт хуудас, зар сурталчилгаа тавьж байхад зарим нь айдолууддаа илүү бодитой бэлэг өгөхийг хүсдэг. Тансаг эдлэлээс авахуулаад амттан хүртэл айдолуудын төрсөн өдрөөрөө авсан хамгийн цочирдом, өвөрмөц бэлгүүдийг үзэцгээе.

1.Jungkook-д зориулсан алтан гулдмай

BTS-ийн алтан макнегийн төрсөн өдөрт зориулж фенүүд нь жинхэнэ алтан гулдмай өгч байсан! 50 грамм орчим алтан гулдмай нь мэдээжийн хэрэг өвөрмөц ч үнэ нь хүн бүрийн төсөвт байдаггүй байх. Гэсэн хэдий ч 2017 он бол Jungkook-ийн хувьд хэзээ ч мартагдахааргүй жил байсан.

2.Бэкхёнд өгсөн 10,000 долларын цаг

EXO Baekhyun-д төрсөн өдрөөр нь Rolex-ийн цаг бэлэглэж байжээ. Хамгийн хямд Rolex ч 2000 орчим доллараар зарагддаг боловч энэ нь ердийн байдлаар 10,000 доллараар зарагддаг! Бэлгийг түүний хамгийн том фен сайтуудын нэг болох Polar Light өгсөн. Фенүүд нь өөр олон тансаг эдлэл бэлэглэж байсан тул цаг нь мөсөн уулын зөвхөн орой байсан бололтой. Энэхүү үнэтэй бэлгүүд айдолын хувьд том сюрприз байсан нь дамжиггүй.

3.Mingyu-д зориулж бүхэл бүтэн худалдааны төв авч өгөв…

SEVENTEEN Mingyu 20 насны төрсөн өдрөөрөө Givenchy, Dolce & Gabbana, Saint Laurent, Louis Vuitton нарын эд зүйлсээс багтсан олон бэлэг авсан.

Тэрээр олон бэлэгнүүдийнхээ заримыг нь гишүүдтэйгээ хуваалцсан аж!

4.Sana-д зориулсан тансаг эдлэл

TWICE фенүүдээс үнэтэй бэлэг авадаггүй ч Санад $ 10,000-ийн үнэтэй бугуйн цаг, түрийвч өгжээ. Ихэнх тохиолдолд фен сайтаар дамжуулан айдолуудад их хэмжээний бэлэг өгдөг бол энэ бэлгийг ганц фен нь л бэлэглэжээ! TWICE дебютээ хийснээс хойш хоёрхон сарын дараа ийм бэлэг бэлэглэсэн нь бүр ч цочирдмоор юм!

5.Jungkook-ийн олон янзын бэлэг

Алтан гулдмай нь Jungkook-ийн 20 насны төрсөн өдрөөр авсан цорын ганц өвөрмөц, гайхалтай бэлэг байсангүй! Тэрээр 23000$ үнэ бүхтй Rolex-ийн цаг ч бэлгэнд авч байж.

Jungkook тансаг чихэвч, ойролцоогоор 1000 долларын үнэтэй Canon EOS 5 камер, Louis Vuitton гутал, Tiffany & Co бугуйвч зэрэг олон сонирхолтой бэлгүүд хүлээн авч байжээ.

6.V ба Gucci

BTS V нь Gucci брэндэд дуртай гэдгийг фенүүд нь мэддэг. Тиймээс түүний төрсөн өдөрт зориулж нэгэн TAETAELAND гэх фен сайт Gucci-ийн бүх зүйлийг бэлэглэжээ.

7.Kang Daniel-д зориулсан багц багц бэлэг

Wanna One / Соло артист Kang Daniel мөн 22 насны төрсөн өдрөөрөө олон сонирхолтой бэлэг авсан. Хэн ч нэг бэлгийг дахин давтахгүйн тулд фен сайтууд төрсөн өдрөөс нь өмнө бүх зүйлийнхээ жагсаалтыг гаргажээ. Түүнд Jimmy Choo-гийн гутал, Saint Laurent poncho, Adidas X Alexander Wang өмд, захиалгаар хийсэн хүзүүний зүүлт, Sony WH-1000 X чихэвч зэрэг үнэтэй бэлэгнүүд өгч байжээ.

8.VIXX-ийн чихэрлэг амттан

Төрсөн өдөр нь биш ч гэсэн VIXX хамтлагийн “On And On” эргэн ирэлтэд зориулж маш онцгой бялуу бэлэглэж, тухайн үед айдолын авч байсан хамгийн өвөрмөц, гайхалтай бэлэг байсан юм. Гоёмсог чимэглэлээс гадна энэ нь хамтлагийн хувьд маш амттай хоол болсон нь гарцаагүй!

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.