Тэдний амьдралыг өөрчлөх хүнд мэдээ эмчээс сонссон 6 солонгос од

Солонгосын алдартнууд ч гэсэн хүмүүс бөгөөд тэд бусад хүмүүсийн адил евчинд өртөмтгий байдаг.

Өнгөрсөн жилүүдэд тэдний нэлээд хэсэг нь эрүүл мэндийн байдал нь оношлогдсон бөгөөд энэ нь салбартаа түр завсарласантай холбоотой байв. Аз болоход тэд яаралтай эмчилгээ хийлгэж эдгэрэх боломжтой болсон.

Kim Woo Bin

2017 онд Ким Ву Бин түүний хуучин агентлаг болох Сидус HQ түүнийг хамар хоолойн xopт xaвдapтaй гэж оношлосноо зарласнаар дэлхий нийтийг цочроосон юм.

Тэдний хэлж байгаагаар, Ву Бин “тухайн оны сүүлээр цагийн хуваарьтайгаа тун завгүй байсан бөгөөд энэ хугацаанд биеийн байдал нь сайнгүй байгааг мэдэрсэн тул эмнэлэгт хандсан” бөгөөд тэр энэ үед эрүүл мэндийн байдлаа олж мэджээ.

Хоёр жил гаруй хугацааны турш 31 настай залуу эмчилгээ хийлгэж, биеэ тэнхрүүлж чаджээ. Одоогийн байдлаар тэрээр найз бүсгүй Шин Мин Ахтай зэрэгцэн K-drama Our Blues кинонд тоглохоор ярилцаж байна.

Kim Bum

Ким Бум 20-оод насандаа дегенератив артрит евчнөөр шаналж байсан бөгөөд 2018 онд түүнд шинж тэмдгүүд илэрч эхэлсэн юм. Тэр жилдээ Boys Over Flowers-ийн жүжигчин High Cut сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эмнэлэгт эмчлүүлэхээр болж ажлаасаа түр завсарласан тухайгаа хуваалцжээ.

Мөн 2009 оны авто ocoлд орсон нь мөн ийм евчин тусахад нөлөөлсөн байна. Одоогийн байдлаар Ким Бумын биеийн байдал сайн байгаа бөгөөд JTBC телевизийн Хууль зүйн сургуулийн драмд тоглож байгаа юм.

Shin Sung Rok

Өнгөрсөн сард My Love from the Star киноны жүжигчин Шин Сун Рок анх СОVID-19-тэй болох нь батлагдсан.

5-р сарын 10 гэхэд тэр бие тэнхэрч, эмнэлгээс гарсан.

Uhm Jung Hwa

Бамбай булчирхайн xopт xaвдpын улмаас Uhm Jung Hwa салбараасаа найман жил завсарлага авах шаардлагатай болсон бөгөөд Yoo Hee Yeol-ийн Sketchbook нэвтрүүлгийн үеэр тэмцлийнхээ талаар хуваалцав: “Би мэc зacaл хийлгэх ёстой байсан ба мэc зacлын үеэр миний мэдрэл гэмтсэн.

Үнэндээ би энэ цомгийг гаргахаасаа өмнө энэ талаар яриагүй, хоолойгоо гэмтээсэн гэдгийг олон нийт мэдчихвэл асуудал гарна гэж бодоод өөрөө л тэвчиж байсан, миний хоолойны нэг хэсэг саажилттай болж, найман сарын турш юм яриагүй гэжээ.

“Тэрээр болсон явдлын дараа тайзан дээр эргэж гарна гэж төсөөлж ч чадахгүй байсан гэдгээ дурдав. Жунг Хва евчнөө даван туулж чадсан бөгөөд өнгөрсөн жил шүтээний ур чадвараа харуулсан Refund Sisters төслийн хамтлагийн гишүүн болсон.

Choi Sung Won

2016 онд эргэж ирсэн 1988 оны Чой Сун Вонын бие махбодийн хувьд хэвийн биш байгаагаа анзаарчээ.

Түүнийг эмнэлэгт очиход лейкемийн цочмог хэмээн оношлогджээ. Жилийн дараа тэрээр эцэст нь хорт хавдаргүй болсон бөгөөд эргээд хөгжимт, драмын жүжигт оржээ.

Харамсалтай нь Сун Вон 2020 оны 12-р сард дахин цусны xopт xaвдapтaй болох нь тогтоогдсон бөгөөд одоо эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Түүний агентлагийн мэдээллэж байгаагаар хэдийгээр түүний бие эрүүл чийрэг биш боловч “тийм ч ноцтой биш байна.” хэмээжээ.

Jung Il Woo

Хаэчи киноны хэвлэлийн бага хурлын үеэр Жунг Ил Ву 28 настайдаа тархины аневризм хэмээн оношилогдсноор хамгийн хүнд бэрхшээлтэй тулгарсан тухайгаа дурьджээ.

Үүний зэрэгцээ Ил Ву өөрийн үзэл бодлыг өөрчилж чадсан тухайгаа хуваалцаж, “Таны амьдралд ганц л боломж олддог, тиймээс би өдөр бүр хамгийн их үр өгөөжтэй байхыг хүсч байсан. Амьдралаас таашаал авч, ая тухтай байх нь л зөв юм байна гэдгийг ойлгосон.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.