Олон сая воныг буяны үйлсэд хандивласан Солонгосын өгөөмөр 10 жүжигчид

Бидний дуртай Солонгос жүжигчдийн ихэнх нь төслүүдээсээ олон сая воны орлого олдог ба олон хүмүүс талархалаар олон жилийн турш даруухан, байр сууриа хадгалсаар ирдэг билээ. Тэдгээрийн зарим нь Өмнөд Солонгосийн боломжгүй хүмүүст төдийгүй дэлхийн хэмжээнд тусламж үзүүлэхийн тулд асар их хэмжээний мөнгө хандивлах замаар буцааж өгөх хандлагатай болжээ.

IU

Дуучин, жүжигчин IU нь Өмнөд Солонгост тууштай өгөөмөр байдгаараа алдартай тул түүнийг 2019 онд Форбс Ази тивийн филантрофийн баатруудын нэг хэмээн өргөмжилжээ. Түүний насан туршийн хандив нь хувийн бизнес эрхэлж эхэлснээс хойш 1.5 тэрбум вон хүрчээ. Хамгийн сүүлд IU нь Солонгосын СОVID-19 ажиллагаанд дэмжлэг үзүүлж, амьжиргааны түвшин доогуур гэр бүлд 260 сая вон болон маск, эмнэлгийн хэрэгсэл хандивлав.

Bae Suzy

Охидын хамтлагийн гишүүн асан жүжигчин Bae Suzy. Жил бүр төрсөн өдрөөрөө амьдралаа хуваалцах нийгэмлэгт хандив өргөдөг уламжлалтай. Сумпигийн нийтлэлд тус байгууллагаас хандивын хэмжээ нь 400 сая вон хүрснийг илчилсэн байна.

Park Shin Hye

Пак Шин Хе бол ядуурлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, бололцоо муутай хүмүүсийг хооллоход чиглэсэн дэлхийн хэмжээний байгууллага болох Hungar International (KFHI) филантроп клубын 36 дахь оролцогч юм. Жүжигчин бүсгүй 2011 оноос хойш идэвхтэй элчин сайдаар ажиллаж байсан төсөлд 100 сая вон хандивласны дараа хүндэт өргөмжлөл хүртсэн бөгөөд Гана, Филиппин улсад салбартай Шин Хай төв нэртэй хүүхдийн боловсролын төв байгуулжээ.

Park Hae Jin

“Хандивын сахиусан тэнгэр” гэдгээрээ алдартай бас нэг жүжигчин бол Park Hae Jin юм. 2016 оны Soompi-ийн нийтлэлд ядуу, хүнд евчтэй хүүхдүүд зэрэгт нийтдээ 1.7 тэрбум воноор туслалцай үзүүлсэн байна.

Jang Keun Suk

Тэрээр сургуулийнхаа тэтгэлгийн санд 1.2 тэрбум вон хандивласан тухай мэдээлэл гарсан байдаг. Төгсөөд тэрбээр загвар өмсөгч болсон бөгөөд олсон бүх орлогоо (100 сая вон) Ханьян их сургуульд эрдмийн дэмжлэг болгон өгчээ. Keun Suk-ийн тусламжийн гараа зөвхөн Өмнөд Солонгосоор хязгаарлагдахгүй. Үүнийг олон хүн мэдэхгүй байж магадгүй ч тэрээр Филиппинийг 2013 онд cүйpvvлсэн Йоланда хар салхины xoxиpoгчдод туслах зорилгоор 100 сая воныг ЮНИСЕФ-т хандивласан юм.

Ha Ji Won

Буяны үйлсээрээ алдартай жүжигчин 2006 онд “Дахин инээмсэглэл” төслийг байгуулж, эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийн эмнэлгийн төлбөрийг санхүүжүүлэх хандив цуглуулах зорилготой юм.

Kim Soo Hyun

2020 оны хамгийн их цалинтай жүжигчин Ким Су Хён талархлаа хэрхэн илэрхийлэхээ сайн мэддэг. Жүжигчин алдарт карьерынхаа туршид хэд хэдэн хандив өргөсөн вон өгчээ. Түүний нийт өргөсөн хандив нь бидний мэдэж байгаагаар 700 сая орчим вон юм.

Hyun Young

Жүжигчин, хөгжөөн дэмжигч Хён Янг нь 2009 онд Солонгосын “Honor Society Club” -д элссэн анхны эмэгтэй алдартан юм. Тэрбээр ажилд орохоосоо өмнө 2008 онд Солонгосын Олон нийтэд 50 сая вон хандивлаж байжээ.

Shin Min Ah

Шин Мин Ах 2016 онд 10 гаруй жилийн турш буяны үйлсэд асар их хэмжээний мөнгө нууцаар хандивлаж байснаа ил болсноор олны анхаарлыг татсан юм. Тухайн үед түүний хандивын хэмжээ 1.4 тэрбум вон хүрч байсан. Сомпигийн мэдээлснээр энэ мөнгө нь ихэвчлэн “эмзэг бүлгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн тусламж, ганцаараа амьдардаг ахмад настнуудын халаалтын зардал, Хойд Солонгосын эмэгтэй дүрвэгчид, хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг” -ийг хамарсан шалтгаануудад голчлон зарцуулагддаг гэжээ.

Moon Geun Young

Moon Geun Young мөн хандивынхаа нэрийг нууцлахыг хүссэн. Түүний 13 жилийн хугацаанд 930 сая вон өгсөн хандивыг нэгтгэн олон тооны тайлан гаргаснаар түүний сайн санааны үйлдлүүд 2016 онд ил болжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.