Netflix цаашдаа илүү их солонгос контент хийхээр төлөвлөөд байна

“Start-Up”, “Itaewon Class” зэрэг бүтээлүүдийн амжилт энэхүү шийдвэрт нөлөөлжээ

Netflix дээрх К-драманууд асар олон үзэгчтэй болсноос шалтгаалж тус стриминг платформ илүү олон Өмнөд Солонгосын контент бүтээхээр 701 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэснээр 2019 онтой харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин өсжээ.

Эргэн сануулахад тус компани өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгос контент руу чиглэсэн Netflix Entertainment Korea нэртэй компани тус улсад байгуулж, нийт 70 гаруй кино болон цуврал шинээр бүтээснээс хойш Netflix-ийн хэрэглэгчдийнх нь тоо 3,62 саяар нэмэгдсэн байна.

Энэ тухайд “Бид дэлхий дахинд илүү их К-контент танилцуулахаар орон нутгийн уран бүтээлчидтэй тогтмол хамтран ажиллаж байна” гэж Netflix-ийн төлөөлөгч сэтгүүлчдэд ярьжээ.

Жишээ дурдахад “Itaewon Class”, “Kingdom”, “Crash Landing On You” зэрэг Өмнөд Солонгос телевизийн цувралууд дэлхийн 190 оронд цацагдаж, олон улс даяар асар их амжилтыг олсон юм.

Тэр тусмаа цар тахлын нөлөөллөөр кино театрууд болон орон нутгийн үндэсний телевизүүд зэрэг уламжлалт платформууд уналтад ороход хүрсэн байгаа энэ үед стриминг платформууд бүр ч эрэлттэй болж байгаа билээ.

Ингээд ч зогсохгүй дэлхий даяар олон хүн гэртээ зурагт үзэхийн оронд (зарим нь бүр зурагтаа гаргаж хаяж байгаа) зөвхөн стриминг платформ ашиглах болсон юм.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.