Өмнөд Солонгосоос илүү гадаадад алдартай гэгддэг 3 хамтлаг

К-Поп дэлхийд маш алдартай болохын зэрэгцээ зарим хамтлагууд гадаадад чиглэсэн үйл ажиллагаа ихээр яьуулах болсон. Саяхан нетизенчүүд Өмнөд Солонгосоос илүү гадаадад алдартай зарим кпоп охидын хамтлагийг дурджээ.

Everglow

2019 онд дебютээ хийсэн Everglow нь олон янзын консепт, тайзан дээрх эрч хүчтэй байдлаараа дамжуулан аажмаар шилдэг гэдэгтээ хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Хэдийгээр уг хамтлаг амжилтанд хүрснийг үгүйсгэхгүй ч гадаадад бүр илүү нэр хүндтэй байгааг фенүүд нь онцолж байна. Тэд шинэ дууны клип гаргамагц үргэлж өндөр хандалттай байдаг.

Dreamcatcher

Олон фэнүүдийн хувьд Dreamcatcher бол авяаслаг ч К-Попын хамгийн доогуур үнэлгээтэй охидын хамтлагуудын нэг хэмээн дүгнэгджээ. Өвөрмөц үзэл баримтлал, рок-esque хөгжмөөрөө тэд онцгойрч чаддаг. Гэхдээ тэд 2017 онд дэбютээ хийсэн хэдий ч хөгжмийн нэвтрүүлгээс ялалт авч чадаагүй яваа. Олон хүмүүс Dreamcatcher-ийг дэлхийн өнцөг булан бүрт илүү олон фенүүдтэй болж байгаа гэлцдэг. Жишээлбэл, тэд Испанийн Барселона хотод дэлхийд алдартай Primavera Sound фестивальд оролцсон анхны K-Pop хамтлаг юм.

Loona

Loona Өмнөд Солонгост нэр хүндтэй болж байгаа ч гадаадад илүү алдартай гэж үздэгийг олон хүн онцолдог. Зарим нь үүнийг гишүүд үндсэн хамтлагаасаа өмнө sub-unit харуулахтай холбоотой дебют хийх уламжлалт бус арга барилаас болсон гэж боддог байна. Гэсэн хэдий ч уг хамтлагийн фэнүүд дотооддоо төдийгүй олон улсад өсч байгааг үгүйсгэхгүй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.