Хоорондоо гайхалтай зохицдог айдол найзууд

Зарим K-Pop айдолууд бие биентэйгээ шоу нэвтрүүлгээр дамжуулан танилцдагийн зэрэгцээ бүр дебют хийхээсээ ч өмнө нөхөрлөж эхэлсэн байдаг. Гэхдээ завгүй хуваарийн улмаас энгийн найзуудаасаа илүү айдол найзуудтайгаа таарч, уулзах нь олонтаа байдаг. Хоорондоо гайхалтай зохицдог, өхөөрдөм нөхөрлөлтэй 7 айдол найзууд!

1.ATEEZ Wooyoung ба Stray Kids Changbin

Wooyoung, Changbin нар Kingdom-аас өмнө найзууд байсан бөгөөд нэвтрүүлэг дээрээ бие биетэйгээ өрсөлдсөн ч тэдний нөхөрлөл үнэхээр цэцэглэж байсан. Wooyoung Stray Kids-ийн бусад гишүүдтэй дотно ч түүний зүрх сэтгэлд Чанбин хувьд онцгой байр суурь эзэлдэг аж.

2.ASTRO JinJin, PENTAGON Kino

Тэд саяхан DIVE студид өөрсдийн UNBOXING W / JINJIN & KINO podcast-аа гарган, дунд ангиасаа эхэлж нөхөрлөснөө олонд дэлгэсэн. Тэдний сайн зохицол нь подкастыг нь хальт үзмэгц л тодорхой болно!

3.WayV Lucas ба (G) I-DLE Yuqi

Lucas & Yuqi нар ‘Knowing Brothers’-ээс эхлээд ‘Keep Running’ зэрэг хэд хэдэн хамтарсан арга хэмжээнд оролцож байсан бөгөөд тэдний зохицлыг үгүйсгэх аргагүй. Yuqi Lucas-д хамгийн сүүлд гаргасан “Bonnie & Clyde” дууныхаа бүжгийг ч зааж өгчээ.

4.WayV Xiaojun, SEVENTEEN The8

Хоёул олон нийтэд хамт байгаагаар харагдаагүй ч Xiaojun өөрийгөө The8-тэй нэлээн дотно гэдгээ хэлж байсан бөгөөд, түүнээс ном зээлж уншиж байсан аж.

5.NCT DREAM Chenle, SEVENTEEN Jun

Chenle Jun-ийг NCT-ээс гаднах хамгийн дотно найзуудынх нь нэг гэж хуваалцсан бөгөөд түүнийг өөрийн хөтлөгчөөр ажилладаг Akdong Seoul радио шоуныхаа зочноор урьж байсан удаатай.

6.BLACKPINK Lisa, WayV Ten

Тэд хоёул салбартаа танигдсан сайн бүжигчид бөгөөд WayV-ийн “Kick Back” дуунд бүжиглэж буй видеогоо тавихад дэлхийг шуугиулах шиг л болсон. Тухайн үед Lisa Хятадын айдол болох өрсөлдөөнт шоу нэвтрүүлгийн бүжгийн зөвлөгч байсан бөгөөд оролцогчдод бүжгээ жинхэнэ эзнээс нь сураад зааж өгсөн.

7.GOT7 BamBam , Sunmi

BamBam, Sunmi нар нэг өдөр төрсөн ихрүүд төдийгүй сайн найзууд. BamBam дадлагажигч байхад тэд JYP Entertainment дээр уулзаж байсан бөгөөд Sunmi BamBam нь ABYSS-тэй гарын үсэг зурсаныг мэдээд маш их баярлаж, бие биетэйгээ уулзах илүү их боломжийг олгосон гэдэг

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.