Өсвөр насныханд зориулсан шилдэг 10 Америк цуврал

Би ахлах сургуульд сурахаасаа өмнө яг л миний үздэг өсвөр насныханд зориулсан шоу, цувралууд шиг байх болно гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ үнэхээр тийм байгаагүй. Тиймээс надад өдөр тутмын уйтгартай байдлаас гархад тус болсон шилдэг гэх 10 цувралыг санал болгоё.

Хэрэв та насанд хүрсэн бол үүрэг хариуцлага, ажил алба, төлбөр тооцоо зэргээс сатаархад тань эдгээр цуврал тус болох байх гэж найдаж байна.

Дээрхи жагсаалтыг илүү баялаг байлгах үүднээс америкаас гадна өөр орнуудын цувралуудыг ч нэмсэн болно.

Chilling Adventures of Sabrina

Хагас хүн, хагас шулам болох Сабрина 16 насны төрсөн өдөр нь ойртох тусам шулмын ертөнц дэх гэр бүл болон хүний ертөнц дэх найз нөхдийнхөө аль нэгийг сонгох хүндхэн сонголттой нүүр тулна.

Never Have I Ever

Калифорниагийн Шерман Оаксд амьдардаг 15 настай Энэтхэг охин, Деви Вишвакумар хэцүү асуудлуудын хамтаар 9-р ангиа дүүргэсний дараа өөрийн амьдралаа өөрчилж, сургууль, гэр бүл, найз нөхдөдөө гайхагдахаар охин болохыг хүссэн ч энэ нь түүнд тийм ч амар байсангүй.

Elite

Энгийн хүүхдүүдийн сурдаг ахлах сургуулиас Элитүүдийн сургуульд суралцах эрхийг авсан 3 хүүхдийн хувьд уг сургуульд цоо шинэ амьдрал эхэлж байна. Элитүүдийн амьдрал харагддаг шиг ээ байдаг болов уу? Өндөр үнэлгээ, царайлаг залуучууд, хөөрхөн охидоос эхлээд таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

The End of the F***ing World

17 настай сайкопат хүү Жэймс сургуульд нь шинээр шилжиж ирсэн Алисса гэх охинтой танилцана. Тэр хоёрын зан чанар, дотоод хүсэл нь хачин байдлаар нийцэж хамтдаа аялалд гарсаар цувралын үйл явдал өрнөнө.

S*x Education

Хосын дотно харилцаа судлаач ээжтэй залуу хүү сургуульдаа ангийнхаа охинтой нийлж нууцаар дотно харилцааны талаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажилд хамтарж ажиллах болно.

Siren

150 гаруй жилийн өмнө Бристол Көү хотын загас агнуурын ахмад Чарльз Х.Повнал, энэ их усан дунд лусын дагинын Сирен дуунд ховсдогдон түүнд дурласан юм. Гэвч нэгэн өдөр түүнийг далайн тохойд гарахад түүний лусын дагина ч далай дахь төрсөн гэрлүүгээ буцаад дахиж хэзээ ч ирсэнгүй.

Ginni and Georgia

15 настай уур уцаар ихтэй Жинни болон жаахан хүүхэд шиг 30 настай ээжийнх нь адармаат амьдрал.

Society

Хачирхалтай байдлаар ахлах сургуулийн сурагчидаас өөр амьд зүйлс огт байхгүй болсон хотод тэд шинэ нийгмийг бүтээж, амьд үлдэх асуудалтай нүүр тулцгаах болно.

Skam

Осло хотын Хартвиг Ниссенс ахлах сургуулийн залуу өсвөр насныхан, сурагчдын түүх, тэдний асуудал, шуугиан, өдөр тутмын амьдрал. Улирал бүр өөр хүний байр сууринаас харуулна.

13 Reasons Why

Либерти ахлах сургуулийн сурагч Клей Женсенд учир битүүлэг кассетнууд шуудангаар ирнэ. Түүний хайрлаж явдаг байсан охин Ханна Бэйкер amиa xopлoж, өөрийнх нь vxэлд буруутай хүмүүст зориулж хуурцаг үлдээснээр учир битүүлэг үйл явдал өрнөнө.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.