Дэлхийд карьераа эхлүүлж буй солонгосд амьдардаг монгол залуу

Олон орны шилдэг 30 залуугаас Монгол залуу З.Чингүүн шилдэг нүүр царайгаар шалгарч, Дэлхийн алдар брэнд Gillete-ын Япон дахь албан ёсны нүүр царай болсон байна. Түүний тоглосон тус реклам Японы телевизүүд болон сошиалд хандалт ихтэй байгаагаас гадна Youtube-д тавигдсан өдрөөс хойш 7 хоногт 1,8 сая хандалт авсан байна.

Гудамжны бүжигчин, влогчин З.Чингүүн эрчүүдийн хэрэглээ “Gillette” брэндийн рекламанд олон улсын шилдэг 30 орны загвар өмсөгч болон онлайн одод дундаас шалгаран тогложээ.

Уг реклам энэ сарын 14-нд цацагдсан бөгөөд Япон улсын хамгийн том тв болон сошиалд хандалт ихтэй байгаагаас гадна youtube-д тавигдсан өдрөөс хойш 7 хоногт 1.800.000 хандалт авсан байна.

З.Чингүүн одоо 21 настай. Тэрбээр Дархан-Уул аймгийн 19-р сургуулийг төгсч, өдгөө БНСУ-ын Сөүл хотын “Kookmin” их сургуульд англи хэл уран зохиолын ангийн нэгдүгээр курст суралцаж байгаа бүжигчин залуу юм.

Тэрбээр өмнө нь дуучин Ука, Цэцээ нарын хамтарсан “Гараад ир” дууны клипт тоглож байсан билээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
CLOSE
CLOSE
error: Зөвшөөрөлгүй хуулахыг хатуу хориглоно.