“Биднийг үерхэж байгаа гэсэн мэдээ гарахад үерхээгүй байсан ч сүүлдээ дасаад үерхчихсэн” -Eugene

Penthouse киногоороо алдартай жүжигчин Eugene нь 2011 оны 5-р сарын 11-нд жүжигчин Ki Tae Young-тай хуримаа хийн, удалгүй 2 охинтой болцгоосон юм.

Eugene KBS телевизийн Happy Together нэвтрүүлгэд оролцохдоо хэрхэн нөхөртөйгээ учирсанаа хуваалцсан юм.

Eugene: “Бүгд л намайг түүнийг найрж байгаад аваад суучихсан гэж бодоод байдаг.

Бид анхандаа нэгнийгээ гэх ямар ч сэтгэлгүй байсан. Нэгэндээ дурлана гэж бодоо ч үгүй. Түүнийг хараад төрсөн анхны сэтгэгдэл бол нэг тийм хана босгочихсон, хүйтэн хөндий хүн шиг санагдсан.

Киноны зураг авалтын үед биднийг үерхэж байгаа гэсэн цуурхал гарж эхэлсэн. Тэр үед бид үнэхээр үерхэж эхлээгүй байсан. Зүгээр л зурвас бичилцдэг төдий л байсан.

Киноны албаныхан rating нь муу байсан болохоор үзэгчдийг өсгөх гэж тийм явуулга хийсэн гэж бодож байна. Гэвч цаг хугацааны аясанд бид ч нэгэндээ татагдаж, болзож эхэлсэн. Гэхдээ үерхэж эхэлхэд тэр өөрөө эхэлж алхам хийсэн нь.”

Мөн Eugene Penthouse драманаасаа болж ихэд завгүй байгаа ба нөхөр нь хэлэхдээ түүнийг ойрын 6, 7-н сар сайн ч харж чадаагүй гэжээ. Ki Tae Young түүний эзгүйд 2 охиноо асарч бүхий л гэрийн ажлаа хийдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button