Эрэгтэй фэндээ хэд хоног хулгайлагдсан idol-н гунигт түүх

1-р үеийн айдол болох Lee Bon нь 1990 оны үед нэгэн эрэгтэй sasaeng фэндээ хул.гайлагдсан тухайгаа дэлгэжээ.

Kim Soo Mi-н “Did You Eat?” нэвтрүүлгийн үеэр Lee Bon хул.гайлагдсан түүхээ ярьсан юм. Нэгэн шөнө тэрээр өдөржин зураг авалтанд орон оройтсон ба түүний менежер нь машинаа халаах гээд түүнээс түрүүлээд гаржээ. Гэвч тэрээр гараад явж байх замдаа хул.гайлагдсан аж.

“Тэр өдөр маш хүйтэн жихүүн өдөр байсан. Миний зураг авалт дуусахад 10-20 минут үлдсэн байсан болохоор менежер маань түрүүлж гараад машинаа халаагаад байж байя гэж хэлсэн. Би зураг авалтаа дуусгаад, шатаар уруудаад яг машин луу дөхөж явж байтал гэнэт л ухаан алдчихсан

Тэрээр маргааш нь танихгүй хүний өрөөнд сэрж, их л айж сандарч байхад нь цаад өрөөнөөс нэгэн эрэгтэй хүний хоолой сонсогджээ.

“Маргааш өдөр нь сэртэл танихгүй хүний өрөөнд байж байсан. Нөгөө өрөөнөөс ” Чи яагаад түүнийг энд аваад ирэв ээ? асуудалд орох гээ юу?” гэж нэг хүн хэлж байхыг сонсож намайг хул.гайлсан хүн надад муу зүйл хийх гээгүй гэдгийг ойлгосон. Тэгээд би өрөөнөөс гарч, тэднээс яагаад намайг хул.гайлсан талаар нь асуусан ” – Lee Bon

“Хул.гайн үйл явдал ингэж дууссан ч гэсэн, дараагийн өдөр нь тэр шар өнгийн тансаг зэрэглэлийн спорт машин манай гэр лүү явуулж, надад гэрлэх санал тавьсан. Гэхдээ би түүнээс олон удаа татгалзаж, харилцаагаа дуусгасан.”

Lee Bon нь 1990 оны үед маш алдартай соло дуучин, жүжигчин байсан юм. Тэрээр үзэсгэлэнт царай, тайзны чадвараараа олон хүнд танигдсан нэгэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button