Солонгос киноны хөгжилтэй давхцлууд (PART2)

8. Ядуу хүн америк яваад баяждаг. Заавал….

Багадаа Америк хүнд өргүүлсэн юмуу ядуу мөртлөө Америк явсан хүмүүс эргэж ирэхдээ айхавтар баяжсан, олон улс дамнасан том корпараци байгуулсан мундаг хүн болж ирдэг. Багадаа үзсэн зовлонгоо хэзээ ч мартахгүйн дээр Солонгост эргэж ирээд заавал өшөөгөө авдаг. Энд ахиад л өшөө авалтын өрнөл давхар яригдаж байгаа юм. 

9. Ким юмуу И туслах

Дарга болгон И юмуу Ким гэсэн хэн нэгэн бууны нохойтой байдаг. Туслахууд хүн алах, хор найруулах, хүүхэн булаах, материал бэлдэх, тагнуул хийх, удам судрыг нь судлах, хэний ч мэдэхгүй мэдээллийг цуглуулах тал дээр маш сайн ажиллаж, эзэндээ мэдүүлэх үүрэгтэй. 

10. Солонгост хэдхэн хүн амьдардаг

Солонгост хэдхэн ам бүл амьдардаг бөгөөд гурав юмуу дөрвөн гэр бүлийн хувьд хоорондоо нас насаараа, ажил хөдөлмөрөөрө, гэрийн авгай нараараа холбогдож, үйл явдал нь тэдний гэр бүл болон албан газар, өөрсдөөс нь өөр ямар ч хүнгүй кофе шоп, тансаг цэмцгэр ресторан, хаяа ганц хоёр гудамжинд өрнөх нь олонтаа.

11. Муу хадам ээж

Ихэвчлэн хадам ээжүүд нь дэндүү муу санаатай, хорон байдаг. Хорон санаат хадам ээж мэр сэр хор найруулах, мөнгөөр дэмжих, туслахаараа хүргэн бэрээ шалгуулах, өөрийн хүслээр хүүхдүүдээ захиргаадах дуртай байдаг. Баян “Ажима” нар үсээ индүүдээд бөмбийлгөж засдаг бол харин ядуу ээж нар жижигхэн буржгар богинохон үстэйгээр үргэлж дүрслэгддэг.

12. Мэдрэмж байхгүй… Бүр юу ч байхгүй

Хажууд нь шахуу ярьж байхад сонсдоггүй хэрнээ цаана эсвэл өөр хаалганаас сонсчихдог. Нүүрэн дээр нь улайн цайм бантаж, сандарч байхад юу ч сэжиглэхгүй шууд л үгэнд нь итгэдэг. Гудамжинд зөвхөн тэр болон түүнийг мөрдөж байгаа хүн араас нь дагаж байхад юу ч мэдрэхгүй гудамжаар алхсаар байдаг ба гол дүрийн баатар ард хүн байна уу гэж эргэж харахад дайсны тал улайн цайн нуугдаж амжина. Гэсэн ч гол дүрийн баатар ажиглахгүй хэвээрээ, маанаг царайлсаар цаашаа явна. Та үүнтэй санал нийлж байгаа биз дээ? 

13. Ямар ч кинон дээр өнөө маргаашгүй болсон хүн заавал гарна.

Кинон дээр заавал өвчтэй хүн гарна. Өнөө маргаашгүй үхэх гэж байгаа учир мөнгөний хэрэг болоход гол дүрийн баатар түүний төлөө зүтгэх, эсвэл хагарсан байсан гэр бүлийг нэгтгэх үүрэг хүлээдэг. Азтай тохиолдлоор гэнэт эдгэрэх эсвэл уянгын халилтайгаар нас бардаг. Аан тийм… Үзэгдэл бүхэн дээр эр эмгүй уйлна. Бүр маш ихээр уйлна. 

Source: Caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button