Солонгосын баячуудын дүүрэг гэгддэг Ганнам ямар байдаг вэ? PART 1

012 онд PSY-ийн гаргасан “Gangnam Style” дуу хит болж, дэлхий нийтээр улс орноо төдийгүй Ганнам дүүргийг суртчилаад амжсан. Тэр цагаас хойш хүмүүс Ганнам гэсэн үгийн учрыг ойлгох гэж, Ганнамд чухам ямар хүмүүс амьдардаг, ямар газар болохыг мэдэхийг хүссээр ирсэн билээ.

Энэ дүүрэг нь Google, IBM, Тоёота зэрэг дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын эдийн засгийн зангилаа болдог бөгөөд тус дүүрэгт байр, байшин түрээслэх барьцаа мөнгө нь дундаж солонгос хүний хувьд 10 жилийн цалинтай тэнцдэг. Нэг ёсондоо Ганнам дүүрэг нь Солонгосын “Beverly Hills” юм.Тэгвэл одоо хамтдаа баячуудын дүүрэг гэгддэг Ганнамаар аялцгаая.

Ганнамын Апгужон Родео гудамжнаас аяллаа эхлүүлцгээе. Лос Анжелесийн Родео Драйвтай ижил төстэй байдлаар нэрлэгдсэн энэхүү гудамж нь тансаг зэрэглэлийн брэнд дэлгүүрүүдээр дүүрэн.

Ганнамд мөнгөтэй байхаас илүү үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хүмүүс эрмэлздэг. Учир нь тус дүүрэгт үл хөдлөхтэй байх нь тухайн хүний нэр хүндийн баталгаа болдог байна.

Мерседес, Ауди, Масерати, Тесла, Ренж Ровер зэрэг барууны тансаг брэндийн машинууд гудамж бүрт хажуугаар зөрөн өнгөрөх нь аргагүй баячуудын дүүрэг юм даа гэх бодлыг эрхгүй төрүүлнэ.

Гоо сайхны мэс засал нь Солонгосын соёлын асар том хэсэг билээ. Ялангуяа Ганнам нь гоо сайхны мэс ажилбараар алдартай бөгөөд зөвхөн тус дүүрэгт гэхэд 500 гаруй гоо сайхны эмнэлэг байдаг.

Апгужон Родео гудамжнаас доош уруудан, зам дагуу Солонгос улсын хамгийн алдартай, тансаг худалдааны төв болох “Galleria” их дэлгүүр байрладаг. Хамгийн тансаг, хамгийн үнэтэй хувцас, эдлэл хэрэгслүүд энд худалдаалагдах бөгөөд “Louis Vuitton”, “Gucci”, “Prada” брэндүүдийн шилмэл загварууд өрөөтэй байх аж.

“Galleria” их дэлгүүр дотор “Gourmet 494” байрладаг. Энэ бол хүн бүрийг үйлчлүүлж болох дундаж хоолны газар биш юм. Ази төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн тансаг хоолоор үйлчилдэг дээд зэрэглэлийн “food court” аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button