Солонгосын баячуудын дүүрэг гэгддэг Ганнам ямар байдаг вэ? PART 2

“Galleria” их дэлгүүр дотор “Gourmet 494” байрладаг. Энэ бол хүн бүрийг үйлчлүүлж болох дундаж хоолны газар биш юм. Ази төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн тансаг хоолоор үйлчилдэг дээд зэрэглэлийн “food court” аж.

“Galleria” их дэлгүүрийн хажууд Солонгосын хамгийн алдартай гудамжуудын нэг болох Чондамын загварын гудамж байдаг. Гудамж тэр чигээрээ Cartier, Louis Vuitton гэх мэт fashion house-уудаар өнгө төрхөө бүрдүүлдэг байна.

Энэхүү гудамжийг мөн K-Star Road гэж нэрлэдэг бөгөөд учир нь солонгосын хамгийн том энтертайнмент компаниуд болох SM, JYP, Cube Entertainment-ууд байрладаг аж.

Өөрсдийн дуртай айдолоо харах гэсэн фенүүд өдрийн турш энтертайнментийн хаалгыг сахиж суух нь хэвийн үзэгдэл гэсэн шүү.

Алдартай Солонгос драмануудын зураг авалт хийгддэг газрууд Ганнамаар дүүрэн гэж болно. Тиймдээ ч кинонд дурлагчид Солонгост ирсэн даруйдаа Ганнамыг зорьж, зураг авалт хийгдсэн газруудыг сонирхдог.

Ингээд Ганнамыг тойрч явсаар JYP энтертайнментийн үүдэнд ирлээ. Мөн л гадаа нь фенүүд нь овоорчихсон, хэн нэгнийг гарч ирэхийг хүлээж буй мэт догдлон зогсоно.

Ганнамын шөнийн амьдралын талаар дуулаагүй бол та ч хоцрогджээ. Хамгийн галзуу оройг энд өнгөрүүлж болно. Өнгөлөг, цоглог залуусаар дүүрэн цэнгээний газрууд хором ч уйдаахгүй хөгжөөж, үүр цайтал бүжицгээнэ.

Хаашаа ч харсан тансаг ресторан, кафенууд нүд хужирлана. Гадаад засал, интерьер классик хийгээд чамин харагдах бөгөөд аргагүй л их хэмжээний мөнгө зарсан нь илт. Ганнам дүүргийн хамгийн их таалагдсан зүйл бол цэцэрлэгт хүрээлэнгүүд. Чондамын цэцэрлэгт хүрээлэн нь хөл хөдөлгөөн ихтэй Ганнамаас хэсэгхэн холдож, амар амгаланг мэдрэхэд туслана. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явахдаа баячууд яагаад энд амьдрах гэж тэгтлээ хүсдэгийг та ойлгох болно. Чондамын цэцэрлэгт хүрээлэн нь амрах, ууланд алхах, тайван унтах, спортор хичээллэх, агаарын теннис тоглох, цайлж суух гэх мэтээр таныг бөөцийлнө. Эргэн тойронд эрээлжлэх үнэтэй машинууд, тансаг харшууд аргагүй л баячуудын дүүрэгт иржээ гэдгийг сануулах шиг. Ингээд энэ удаагийн аялал маань дууслаа. Та дараагийн удаа өөрийн биеэр Ганнамд очиж, тойрон аялал хийгээрэй.

Source: Handgai.club

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button