BTS хамтлагийн TINYTAN DREAM ON ANIMATION-н тухай 10 зүйл

TINYTAN-DREAM ON анимешин нь 1.15-ны өдөр цацагдсан бөгөөд , энэ анимешин дотор олон төрлийн жижигхэн чухал утгуудыг агуулсан хэсгүүд байдаг. Ингээд  таны анзаараагүй өнгөрөөсөн байж болзошгүй 10-н зүйлыг хүргэе.

1. “ Whailen 52”-дууны утга

Энэ анимешин нь ягаан халимны зурагтай цамц өмссөн охины дүрээр эхэлдэг, цаашлаад цамцан дээрхи халим нь JIN-ий үнсэлтээр амилж хамтдаа нисэцгээдэг. Тэгвэл энэ нь BTS-ийн Whailen 52 дууны утга бөгөөд ганцаардсан халимны утгыг илэрхийлдэг. Харин үнсэлтээр амилж хамт ниссэн нь “ Чи хэзээ ч ганцаараа алхахгүй, бид хамт байх болно” гэсэн утгыг харуулдаг.

2. “Hope right here”-дэлгэцний хэсэг

Охин халимыг унаад дүрүүдтэй хамт нисэж байхад дэлгэцэн дээр харагддаг “ HOPE RIGHT HERE” гэсэн үг нь J-HOPE-н үргэлж хэлдэг үгнээс санаа аван утгыг харуулсан байж болох юм.

3. Borahae( I purple you )- үгний утгыг харуулсан хэсэг

“I purple you” гэдэг нь BTS армиг эцсээ хүртэл хамгаалж , хайрлана гэдгээ илэрхийлсэн V-ийн зохиосон үг юм. Харин энэ анимешин дээр гол дүрийн охин TINYTAN-ы хайр болон дэмжлэгийн хүчээр үзмэн ягаан өнгийн даашинзаар хувцас нь гэнэт солигддог.

4. Цагийн утга

Охины өрөөнд байгаа цаг халимтай нисэхээс өмнө 12:00 болж солигддог. Энэ нь BTS-н 0:00(zero o’clock) дууг илтгэж байна.

5. “Spring day” дууны хэсэг

Энэ хэсэг дээр Sprind day дууны тэнгэрийн хэсгийг санагдуулахаар адилхан өнгөтэй харагдаж байгааг анзаарч байгаа байхаа.

6. “Heartbeat”- дууны хэсэг

Охин оддын дунд хөгжим тоглодог хэсэг нь Heartbeat дууны клиптэй их адилхан бөгөөд одод нь Army нарыг илтгэж байгаа юм.

7. Life goes on-дууны үгтэй таарж буй хэсэг

Life goes on дууны дахилтын хэсэг “..on my pillow,on my table…” гэсэн хэсэг шиг TINYTAN хамгийн анх гарж ирэхдээ мөн гол дүрийн охиныг үлдээгээд явахдаа:

8. Magic shop-дууны хэсэг

Magic shop дууны хэсэг дээр- “Чиний зүрхэнд хаалга хийгээд, үүнийг нээгээд энэ газарт хүлээж байя, Итгэж болноо magic shop чамайг тайвшруулна” гэсэн утгыг энэ анимешин тэр чигээрээ харуулж байна.

9. Ханан дээрхи төгөлдөр хуурын зураг

Хананы зурганд том сар дүрслэгдсэн байгаа нь JIN-ий соло дуу “Moon” байж болох бөгөөд , дуунд “ Чи миний дэлхий харин би Чиний хувьд зүгээр л сар” гэж хэсэг ч байдаг.

10. Охины мөрөөдөл

Охины өрөө маш олон хөгжимний холбоотой зүйлээр дүүрэн байдаг, тэр тусмаа төгөлдөр хуурын талаар тийм ч учир оддын дунд төгөлдөр хуур тоголдог .

Source: Hangai.club зочлоод үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button