1999 онд төрсөн маш чадварлаг айдолууд

Хараад байхад 1999 онд юу тохиолдсон юм гэмээр 99 оны аядолууд бүгд чадвартай царайлаг юм гээч! Ингээд та бүхэнд 1999 онд төрсөн шилдэг 15 аядолыг танилцуулж байна.

1.TXT – YEONJUN

TXT хамтлагийн том ах Чой Ёнжүн нь 1999.09.13-нд төрсөн бөгөөд Хамтлагтаа Рэппэр, Бүжигчин, Хоолойн үүрэг гүйцэтгэдэг ба түүний нүүрний хувирал үнэхээр тоглоом биш билээ. Мөн тэрээр дууны үг,ая зохиох чадвартай бөгөөд саяхан болсон эргэн ирэлтийнхээ Fairy of shampoo хэмээх дууны үгийг зохиоход гар бие оролцсон юм.

2.IZ*ONE – YENA

1999.09.29-нд төрсөн нугас хэмээн хочлуулдаг IZ*ONE хамтлагийн Чой Ена нь хамтлагтаа Рэппэр,Хоолой,Бүжигчин үүрэг гүйцэтгэдэг бөгөөд With*One дууны үгийг зохиоход тусалсан бөгөөд хөгжөөнт нэвтрүүлгийн чадвар сайтай, амаараа усны дусалны дуу болон нугасны дуу гаргах чадвартай билээ. Мөн түүний тайзан дээрх догь байдлыг дурдахгүй байж болохгүй билээ.

3.SEVENTEEN-DINO

SEVENTEEN хамтлагийн гол бүжигчин, sub vocalist, sub rapper, магнэ болох Lee Chan нь 1999.02.11-нд төрсөн бөгөөд A-TEEN, Fallin Flower,MOONWALKER гэх мэтчилэн олон дууны үгийг бичихэд хамтарсанаас гадна өөрсдийн Jam Jam дууны бүжгийг мөн дэглэсэн юм. Ердөө 3хан жил бэлтгэгдсэн ч үнэхээр их авьяастай залуу билээ.

4.TWICE – TZUYU

TWICE хамтлагийн магнэ, нүүр царай, хоолой, бүжигчин CHOI TZUYU нь 1999.04.14-нд төрсөн юм. MissA,GOT7 зэрэг хамтлагийн MV-д тоглож байсан бөгөөд 2019 оны хамгийн хөөрхөн эмэгтэйгээр тодорч байжээ. Хамтлагийнхаа 21:29 дууны үгийг мөн бичиж байсан юм.

5.NCT – MARK

NCT болон SuperM хамтлагийн гишүүн Lee Mark нь 1999.08.02-нд төрсөн бөгөөд Рэп хийх, дуу дуулах, бүжиглэх, жүжиглэх, гитар тоглох зэрэг олон төрлийн чадвартай билээ. 2016 онд дэбүтээ хийсэн тэрээр одоо нийт 4 хамтлагт харьяалагддаг бөгөөд We Go Up, Boss, Fire Truck-с эхлүүлээд 30-аад дуу зохиосон билээ.

6.AKMU – SUHYUN

Ах дүүсийн хамтлаг болох AKMU-ийн Suhyun нь 1999.05.04-нд төрсөн тэрээр дуу зохиох, хөгжимийн зэмсэг тоглох чадвартай юм. Мөн кинонд тоглож байсан бөгөөд удахгүй соло дэбютээ хийх гэж байгаа билээ.

7.TREASURE – HYUNSUK

TREASURE хамтлагийн ахлагч, том ах Choi Hyunsuk нь 1999.04.21-нд төрсөн бөгөөд 5 жил бэлтгэгдсэн юм. Хамтлагийнхаа BOY, ILY, COME TO ME гээд бүх дуугаа өөрөө зохиосон бөгөөд мөн Lee Hi-ийн 1,2 хэмээх дуунд мөн хамтарсан юм. Хамтлагтаа рэппэр, бүжигчин, хоолойн үүргийг мөн гүйцэтгэдэг юм.

8.WEi – YOHAN

Хэдхэн сар бэлтгэгдсэн ч X1 хамтлагийн center болж чадсан Ким Юхан нь 1999.09.22-нд төрсөн бөгөөд WEi-д бүжигчин, хоолой, рэппэрийн үүрэг гүйцэтгэдэг юм. Саяхан өөрийн соло дуугаа цацсан тэрээр тэквондогоор 13 жил хичээллэж 2 ч удаа аварга болсон бөгөөд олимпд хүртэл оролцох хэмжээний байсан юм. Мөн хамтлагийнхаа Doremifa хэмээх дууны үгийг бичихэд оролцож ээ.

9.MCND – Castle J

MCND хамтлагийн ахлагч, рэппэр, бүжигчний үүрэг гүйцэтгэдэг Son Seongjun нь 1999.05.31-нд төрсөн бөгөөд хамтлагийнхаа ICEAGE, TOPGANG зэрэг дууг бүтээхэд оролцож байсан бөгөөд 2 ч драманд тоглож байсан билээ.

10.(G) I-DLE – YUQI

G-IDLE хамтлагийн гишүүн бүжигчин, хоолой, рэппэр нүүр царай болох Song Yuqi нь 1999.09.23-нд төрсөн бөгөөд тэрээр Солонгос, Хятад, Англи хэлээр ярьж чаддаг билээ. Мөн энэ онд цацагдсан хамтлагийнхаа Im the Trend дуугаа зохиосон билээ.

Source: Handgai.club зочлоод үзээрэй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button